ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид хамтдаа сэтгүүлчидтэй уулзав

2018-06-10 16:39:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын XVIII дээд уулзалт хэлэлцүүлгээ амжилттай өндөрлүүлсний дараа ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид хамтдаа сэтгүүлчидтэй уулзав. Хятад улсын дарга Ши Жиньпин талуудын нэрийн өмнөөс үг хэлж, Чиндаогийн дээд уулзалтын үр дүнг танилцуулжээ. 

Ши Жиньпин: Талууд "ШХАБ-ын үндсэн дүрэм"-ийн зорилго, зарчмыг баримтлан, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцсөн, хүндэтгэсэн олон ургальч соёл иргэншлийг дээдлэн, Шанхайн үзэл баримтлалын хамтын хөгжлийг эрэлхийлж, хөршүүдийн найрамдлыг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн гэжээ.

Хуралд оролцсон талууд "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын Чиндаогийн тунхаг", "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын худалдааг хялбарчлах тухай хамтарсан мэдэгдэл", "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" зэрэг ирэх 5 жил хэрэгжүүлэх хөтөлбөр, чухал баримт бичигт гарын үсэг зурж, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан юм. Ээлжит дарга орны удирдагчийн хувьд Хятад улсын дарга Ши Жиньпин тус дээд уулзалтын үр дүнг хэвлэлд хандан танилцууллаа.

Ши Жиньпин: Өнөөгийн дэлхий ертөнц хөгжил өөрчлөлт, зохицуулалтын эрин үед байгаа бөгөөд дэлхийн олон талт байдал, эдийн засгийн даяаршлыг дагалдан улс орнууд хоорондоо улам холбоотой болж байна6. Талууд, эдийн засгийн даяаршил, бүс нутгийн интеграчлал бол цаашдын чиг хандлага гэдэгт санал нэгдсэн гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Киргиз улсыг ШХАБ-ын ээлжит дарга орон болгохоор талууд санал нэгтэй тохиролцсон тул ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал 2019 онд Киргиз улсад болох юм. 


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ