ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

2018-06-10 20:29:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын гишүүн  орнуудын удирдагчид сэтгүүлчидтэй уулзав

10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын  удирдагчид хамтдаа сэтгүүлчидтэй уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дарга орны  тэргүүний хувиар үг хэлжээ Энэтхэгийн ерөнхий сайд  Н.Моди, Казахстаны  ерөнхийлөгч Н.Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч С.Жеенбеков,  Пакистаны  ерөнхийлөгч М.Хуссайн, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Тажикстаны  ерөнхийлөгч  Е.Рахмонов, Узбекстаны ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар оролцов.    

 Ши Жиньпин Чиндаогийн дээд  уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголт болон үр дүнгийн тухай танилцуулав.  Талууд "ШХАБ-ын үндсэн дүрэм"-ийн зорилго, зарчмыг баримтлан, харилцан  итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцсөн, хүндэтгэсэн олон ургальч соёл  иргэншлийг дээдлэн, Шанхайн үзэл баримтлалын хамтын хөгжлийг эрэлхийлж,  хөршүүдийн найрамдлыг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,  бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах  тохиролцоонд хүрсэн гэжээ.

Сэтгүүлчидтэй уулзахаас  өмнө, хурлын талууд "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн  хурлын Чиндаогийн тунхаг", "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын  худалдааг хялбарчлах тухай хамтарсан мэдэгдэл", "ШХАБ-ын гишүүн орнуудын урт  хугацааны найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" зэрэг чухал баримт бичигт  гарын үсэг зурав. 

Их уншсан

холбоотой мэдээ