Ши Жиньпин Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзав

2018-06-10 21:00:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзав

      10-нд  Хятад улсын дарга Ши Жиньпин Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай  уулзав. 

Ши Жиньпин Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзав

   ШиЖиньпин, Хятад Афганистан бол уламжлалт найрсаг хөрш, хоёр улс  бие биеэ ойлгон, харилцан итгэлцэж дэмжсээр ирсэн юм. Хятад Афганистаны  уламжлалт найрсаг харилцааг баталгаажуулан хөгжүүлэх нь Хятадын засгийн газрын  хэлбэрэлтгүй чиг шугам юм. Хоёр тал дээд давхаргын солилцоог эрчимжүүлж, засгийн  газрын байгууллага, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, цэргийн шат  бүрийн солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Хятад улс  Афганистаны эдийн засаг нийгмийн хөгжилд чадахын хэрээр туслалцаа үзүүлж,  Афганистаны "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад оролцох, бүс нутгийн орнуудтай дэд  бүтцээр холбохыг дэмжинэ. Терроризмын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой  бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахаар гаргаж буй  Афганистаны  засгийн газрын хүчин чармайлтыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжинэ. Хүмүүнлэгийн  солилцоог ахиулж, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг зузаатгах ёстой  гэв. Урьхан 

Их уншсан

холбоотой мэдээ