Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

2018-06-11 09:03:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд Чиндао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр хаяа нийлсэн ойр хөрш. Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ. Ерөнхийлөгч та албан тушаалаа хүлээж авснаас хойш Хятад, Монголын харилцааг чухалчилж, Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байгаагаа олонтаа илэрхийлснийг сайшааж байна. Монголын талтай хамт харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу боломжийг ашиглан, бэрхшээлийг даван туулж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ажил хэрэгчээр эхлүүлж, Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулан, хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

Тэрээр: Хоёр тал стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны зөв чиглэлийг баримталж, тус тусын амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлголцож, хүндэтгэх хэрэгтэй. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо хадгалж, олон салбар, олон давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тус тусын давуу талаа ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, том төслийн хамтын ажиллагаагаар хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг дайчлан, "Нэг бүс нэг зам" санаачилгыг "Хөгжлийн зам" санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, ирэх жил тохиох Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Монгол бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Монгол, Оростой хамт Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөлт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, гурван талын хамтын ажиллагаанд улам их ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Х.Баттулга: Хятадын тал ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Ши Жиньпин дарга Монгол, Хятадын харилцааны хөгжилд анхаарал тавьж, ахиулж буйд баяртай байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө гаргаж буй Хятадын талын чухал хувь нэмрийг сайшааж байна. Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Монголын тал нэг Хятадын зарчмыг баримталж, Тайвань, Түвдийн асуудлыг Хятадын дотоод хэрэг хэмээн үзэж, энэ зарчмын дагуу Тайвань, Түвдтэй холбоотой асуудлыг эв зүйтэй зохицуулна. Хятадын талтай дээд давхаргын хэлхээ холбоогоо хадгалж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа улам нягтруулж, иргэд хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлэхийг Монголын тал хүсэж байна гэжээ. 



Гэрэлт орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ