​В.Путин: ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа маш өндөр түвшинд байна

2018-06-11 10:12:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд ОХУ-ын ерөнхийлөгч  В.Путин БНХАУ-д айлчилсны үр дүн, ШХАБ-ын хөгжлийн ирээдүй зэрэг асуудлаар  сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. Тэрээр: ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа  маш өндөр түвшинд байгаа, улам хөгжих шаардлагатай. Энэ нь хоёр талын харилцаанд  ашигтай төдийгүй орчин үеийн олон улсын харилцаанд туйлын чухал ач холбогдолтой  юм гэжээ.

Путин: Бид хамтран ажиллах  гол талаа мартаж болохгүй. Үүний нэг нь НҮБ, Их 20, БРИКС, ШХАБ зэрэг олон улсын  хүрээний хамтын ажиллагаа юм гэжээ.

Тэрээр: Энэ удаад ОХУ,  БНХАУ "Европ, Азийн эдийн засгийн түншийн харилцааны гэрээний техник, эдийн  засгийн үндэслэлийг хамтран гаргах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурсан  нь бүс нутгийн эдийн засгийг ахиулахын төлөөх маш чухал алхам юм  гэжээ.

ШХАБ-ын дээд уулзалтын үр  дүн, ирээдүйн хөгжлийн тухай тэрээр: Энэ удаагийн дээд уулзалт терроризмын  эсрэг, аюулгүй байдлын асуудалтай холбоотой төдийгүй хуралд оролцсон талууд олон  улсын худалдааны дүрмийг мөрдөх ёстойг дахин нотоллоо. Олон улсын валютын  сангийн гаргасан баримтаас үзвэл, ШХАБ-ын гишүүн орнуудын худалдан авах чадал Их  долоогоос илүү байна гэжээ.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ