Ким Жон Ун Д.Трамп нар уулзав

Д.Хүчитбаатар 2018-06-12 10:07:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ким Жон Ун Д.Трамп нар уулзав

12-нд Сингапурт БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп нар анхны түүхэн уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  болгох, хоёр талын хурцадмал харилцааг өөрчлөх тухай зөвшилцжээ.  

Орон нутгийн цагаар 12-ны 09 цагийн үед, хоёр  орны төрийн тэргүүн нар уулзаж, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар  зохицуулах чухал алхам хийлээ.

Трамп: Энэ удаагийн уулзалт амжилттай болохыг хүсэж байна. Мөн хоёр  тал сайн сайхан харилцаа тогтооно гэдэгт итгэлтэй байна  гэжээ. 

Ким  Жон Ун: Өнөөдөр энд уулзана гэдэг үнэхээр өндөр даваа, хоёр талын аль аль нь  олон саад бэрхшээлийг туулсан гэжээ.

Цагаан ордны мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт 1  хоног үргэлжилж, төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, засгийн газар  хоорондын хэлэлцээ зэргийг зохион байгуулж, хамтдаа үдийн зоог барих юм.  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох арга хэлбэр, цагийн хуваарь,  АНУ-ын тал БНАСАУ-д хэрхэн аюулгүйн баталгаа өгөх зэрэг нь уулзалтын халуун  цэгийн асуудал болох юм. 

Их уншсан

холбоотой мэдээ