Ши Жиньпин даргын хэлсэн үгэнд анхаарал хандуулжээ

Д.Хүчитбаатар 2018-06-12 10:49:00
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Шаньдүн мужийн Чиндао хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хуралд Ши Жиньпин даргын хэлсэн үгэнд тус байгууллагын гишүүн орнуудын хэвлэл, гадаадын бусад орнууд ихээхэн анхаарал хандуулсан байна.  

Оросын “NTV” телевиз мэдээндээ: ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтаар олон амжилтад хүрсэн нь гишүүн орнууд өндөр түвшинд, эв санаа нэгтэй зохицон хөгжиж буйн илрэл бөгөөд хурлаар бүс нутгийн хөгжил дэвшлийн хэтийн төлөвийг зурагласан байна гэжээ.

“ШХАБ-Афганистаны холбоо барих ажлын хэсэг”-ийн үүргийг сайтар гүйцэтгэх зэрэг Ши Жиньпин даргын дэвшүүлсэн багц арга хэмжээг Беларусийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны факультетын захирал Садурски өндрөөр үнэлж: Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “хамтдаа, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой” аюулгүй байдлын үзэл баримтлалыг сайшаан дэмжиж байна гэжээ. 

ШХАБ-ын гишүүн орнуудын хэвлэл, гадаадын судлаачид дээд уулзалтын ололт амжилтыг өндрөөр үнэлж байна. Тэдний үзэж байгаагаар, ШХАБ ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх индэр болсныг олон улсын хамтын нийгэмлэг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ