13 орны төмөр замчид Хятадад хурдны төмөр замын сургалтад хамрагдаж байна
Хурдны төмөр замын машинистын курс гэгдсэн Хятадын төмөр замын ерөнхий компанийн Үхань дахь салбар товчооны хурдны төмөр замын бэлтгэл сургалтын газар 12-нд гадаадын төмөр замын 63 машинистыг хүлээн авлаа. Тэд бол Монгол, Египет, Пакистан, Йордан, Египет, Тайланд, Шри-Ланка, Лаос, Узбекстан зэрэг нэг бүс нэг зам дагуу орнуудын болон Гана, Камерун, Замби, Кени зэрэг Африкийн орнуудын төмөр замчид юм.
Хурдны төмөр замын бэлтгэлийн хэсгийн Үхань дахь сургалтын газрын дарга Рень Хай-Юнь: Энэ удаагийн машинистын курст танхимд хичээл заах, баг болон ярилцах, үзэж танилцах, хурдны галт тэрэг жолоодох мини дасгал хийх зэрэг хэлбэрээр явагдаж, сургалтад оролцсон гадаадын машинистуудад Хятадын төмөр замын хөгжлийн олон амжилт, туршлага, тэргүүний технологийг бүх талаар ойлгуулах болно.
2015 оноос өнөөг хүртэл Үханий хурдны төмөр замын хэсэг Тайланд, Лаос, Малайз, Афганистан, Замби, Унгар, Серби, Танзани, Казахстан, Киргиз, Узбекстан зэрэг 14 орны давхацсан тоогоор 400 төмөр замчдыг бэлтгэж сургасан байна.