Хөгжлийн дотоод хүчийг нэмэгдүүлнэ

2018-06-13 10:02:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-р сарын 11-12-нд ХКН-ын Төв хорооны УТТ-ны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ХКН-ын Хүнань мужийн намын хорооны дарга Дү Жяхао, мужийн дарга Шюй Дажэ нарын хамт Хэнян, Чанша зэрэг хотын ажил байдалтай танилцжээ.

Ли Кэчян Хэнян хотын Байшүй тосгоны усан тутаргын ургацтай танилцаж, хөрөнгө оруулалт, үр ашгийн талаар тариачидтай ярилцан, амуу будааны тариаланг улсаас яаж дэмжих талаар санал бодлыг нь асуужээ. Ли Кэчян: 1 тэрбум 300 сая хүний хүнсний асуудал бол нүсэр ажил. Бид хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, усны хангамж, зам харилцаа зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтаа сайжруулж, газар орны нөхцөлд тохирсон янз бүрийн хэлбэрийг хөгжүүлж,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан, олон янзын арга хэмжээ авч тариачдын үр ашгийг нэмэгдүүлж, тэдний амуу будаа тариалах идэвхийг нэмэгдүүлнэ гэжээ.

Ли Кэчян гадаадын хөрөнгө оруулалттай Бөши Чанша компанийн үйлдвэрлэлийн шугамын ухаалаг шинэчлэлийн нөхцөл байдалтай танилцаж, тэднийг Хятадын зах зээл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсжээ. Тэрээр: Та нарын үйлдвэрлэл бол мөн Хятадын үйлдвэрлэл юм. Бид үүнд эрх тэгш хандах болно. Хятад улс цаашид улам нээлттэй бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагч Хятадад ирж хөрөнгө оруулахыг дэмжинэ. Хятад улс бусад улс орны дэвшсэн үйлдвэрлэлд нээлттэй байж, автомат жолоодлого зэрэг дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэжээ. 

Ли Кэчян оюутнууд, хот орж хөдөлмөр эрхэлж буй тариачдыг ажлын байраар хангах асуудлыг онцлон: Ажлын байр бол иргэдийн амьжиргааны үндэс, хөгжлийн суурь юм. “Интернет+иргэний амьжиргаа”-г хөгжүүлж, хуваалцах эдийн засаг зэрэг эдийн засгийн шинэ хэлбэрийг эрүүлээр хөгжүүлж, ажлын байр бий болгох хэрэгтэй гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ