“Дижитал худалдаа, программ хангамжийн экспортын тайлан” гаргав

2018-06-13 10:05:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Дижитал худалдаа, программ хангамжийн экспортын тайлан” гаргав

 Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд, Далянь   хотын Програм хангамжийн XVI яармагийн үеэр, Хятадын ХЯ “Хятадын дижитал   худалдаа, программ хангамжийн экспортын тайлан-2017”-г нийтэлж, дижитал   худалдаа, Хятадын программ хангамжийн экспортын хөгжил, чиг хандлага, бодлогыг   засгийн газар, мэргэжилтэн, олон улсын талаас хөндсөн байна. 2008 оноос хойш ХХЯ 11 удаа “Хятадын   программ хангамжийн экспортын хөгжлийн тайлан” гаргасан байна. Энэ жилийн   тайланг “Хятадын дижитал худалдаа, программ хангамжийн экспортын тайлан” нэрээр   гаргажээ. Тайланд: Дэлхийн дижитал эдийн засаг түргэн   хөгжихийн хэрээр, дижитал худалдаа нь дижитал эдийн засгийн цаг үеийн худалдааны   гол хэлбэр болж байна. Одоо, дэлхийн үйлчилгээ худалдааны 50 гаруй хувь нь тоон   системд шилжиж, хил дамнасан бараа хуралдааны 12 хувь нь дижитал индрээр явагдаж   байна. Программ хангамжийн худалдаа бол дижитал эдийн засгийн чухал бүрэлдэхүүн   хэсэг, мөн дижитал эдийн засгийн цаг үеийн үйлчилгээ, худалдааны өрсөлдөх   чадварыг шийдвэрлэх гол салбар болно хэмээн дурджээ. Бүртгэлээс үзвэл, 2017 онд, Хятадын дижитал   эдийн засгийн хэмжээ 27 их наяд, 200 тэрбум юаньд хүрч, ДНБ-ий 32.9 хувийг   эзлэн, дэлхийд хоёрт орсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ