2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

2018-06-13 11:13:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

Маргааш буюу 6-р сарын 14-нд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ эхлэх гэж байгаа учраас Орос дэлхий дахины анхаарлыг төвд орлоо. Оросын түүхэн дэх хамгийн том спортын тэмцээнээ сайтар зохион байгуулахын тулд ОХУ нарийн нямбай бэлтгэл хийсэн байна. Ерөнхийлөгч Путинээс Оросын ард иргэд хүртэл тус тэмцээнийг сайн зохион байгуулахыг хүсэж байгаа юм. 

Сүүлийн өдрүүдэд Москвагийн улаан талбай, Арбатын гудамж, Лүжник цэнгэлдэх хүрээлэн зэрэг хаа сайгүй дэлхийн олон газрын хөл бөмбөгийн хорхойтнууд цугларч ДАШТ-ний тухай яриа тодхон сонсогдоно. 

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

Тэмцээнийг зохион байгуулахын тулд ОХУ 14 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн зиндааний спортын талбай байгуулж, дэд бүтцээ сайжруулж, цоо шинэ нисэх буудал, хот дотор аялах төмөр зам барьсан юм. Орос орон хөл бөмбөгийн ДАШТ-ээр рейтингээ өсгөхийг хүсэж байгаагаар барахгүй, Америк, Европын орнууд хоорондын хөшүүн харилцааг өөрчлөхийг хүсэж байгаа юм. Путин хэлэхдээ: ОХУ дэлхий дахинд үүд хаалга, сэтгэл зүрхээ нээлээ. Та бүхэн Орос оронд тавтай морилж, хөл бөмбөгийн ДАШТ-ийг тухлан сууж таалан болгооно уу гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: 

“Хөгжөөн дэмжигчдэд дан ганц дэмждэг баг, хайртай тамирчныхаа авьяас чадварыг биш, харин Оросын аугаа их түүх, өвөрмөц соёл, баян тансаг байгаль, Оросын ард түмний чин үнэнч сэтгэл, халуун дотно, найрсаг занг ойлгуулахыг хүсэж байна” гэжээ. 

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

Энэ удаагийн тэмцээнийг Оросын 11 хотод зохион явуулна. Дэлхийн хөл бөмбөг сонирхогчид ОХУ-д ирж, хөл бөмбөгийн тэмцээнээ амар тайван үзэхийг баталгаажуулахын тулд аюулгүй байдлын зэрэглэлийг тасралгүй өндөржүүлж, олон арга хэмжээ авсан байна. Тухайлбал, гол гол хотод буу зэвсэг, аюултай бодисыг хатуу хориглож, тэмцээний үеэр аюултай бодис үйлдвэрлэдэг газруудыг хаана. Европын зарим үймээн дэгдээгчдийг хатуу хянаж, хилээр оруулахгүй. Тасалбар авч чадаагүй хүмүүст зориулж, Москвагийн их сургууль зэрэг их дээд сургууль, цэцэрлэгт хүрээлэнд дэмжигчдийн цэнгүүний бүс гаргана. Гадаадын үзэгчид тасалбараараа дэмжигчдийн карт авч, ОХУ-ын хилээр визгүй нэвтэрч болно. 

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

Бүртгэлээс үзвэл, ОХУ-ын иргэдийн 74 хувь нь ДАШТ зохион явуулахыг дэмжиж байгаа юм байна. Сочи хотын оршин суугч Греб хэлэхдээ: 

“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ зохион байгуулж байгаад баярлаж, бахархаж байна. Энэ тэмцээнийг бид хүсэн хүлээж байгаа. Гойд сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна. Заавал газар дээр нь очиж нүдээр үзнэ. Би хэд хэдэн тоглолтын тасалбар авсан” гэжээ. 

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

Барууны зарим хэвлэл ОХУ-д хөл бөмбөг үзэхэд аюулгүй байдлын талаар эргэлзэж байхад, Олон улсын хөл бөмбөгийн холбооны дарга Инфинино ОХУ-ын зохион байгуулалтын ажлыг өндрөөр үнэлж, ДАШТ-ийг ОХУ маш гайхалтай, амар тайван зохион явуулна гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ:
Инфинино ОХУ-д хөл бөмбөгийн ДАШТ үзэхэд аюулгүй, ОХУ-ын засгийн газар энэ тэмцээнийг ихэд чухалчилж, дэлхийн олон орны хөл бөмбөг сонирхогчдыг урьж байна. Авч буй аюулгүй байдлын арга хэмжээний хувьд урьд урьдын бүх тэмцээнээс илүү сайн болсон гэжээ.  Испаний тамирчин Мората ОХУ-ын талбайд Тунистэй бэлтгэл хийснийхээ дараа: ОХУ-ын бэлтгэсэн нөхцөл сайн, бэлтгэл сургуулилтаа сэтгэл амар хийх орчин нөхцөл бүрдсэн байна гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ:  
“Миний бодлоор ОХУ-ын цэнгэлдэх хүрээлэн сайн байна. Бидний бэлтгэл сургуулилт хийж буй төхөөрөмж гойд сайн юм. Тамирчдад, тэмцээнд улам сайн оролцох бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэжээ.  

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд ОХУ бэлэн боллоо

Одоо, 14-нд болох нээлтийн ёслолын бэлтгэлийг яаралтай хангаж байна. Нэрт дуучин Уиллямс, “Харь гаригийн” хочит хөл бөмбөгийн од Рональдо, Оросын дуучин Аида Гарифуллина нар нээлтийн ёслолд хөл бөмбөг, дуу хөгжмийг хослуулж, ОХУ, Саудын Арабын баг ДАШТ-ний анхны тоглолтыг хийж, тэмцээний салхийг хагалах гэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ