Цахим спортыг олимпын төрөлд оруулахаар хичээнэ

2018-06-13 15:22:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цахим спортыг олимпын төрөлд оруулахаар хичээнэ

12-нд Хонконгод Азийн цахим   спортын холбооны тэргүүн Хүө Чиган хэлэхдээ: Цахим спортын төрлийг анх 2018 оны   Жакартагийн Палембаны Азийн наадмын үзүүлбэрийн төрөлд оруулсан нь цахим спортын   түүхэн дэх том дэвшил болсон юм. Тус спорт 2022 онд Ханжөүгийн Азийн наадмын   албан ёсны төрлөөр ороход бат бэх үндэс суурь тавьсан билээ. Азийн цахим спортын   холбоо тус спортыг дэмжиж, олимпын спортын төрөлд оруулахаар хичээн зүтгэнэ   гэжээ. 

Цахим спортыг олимпын төрөлд оруулахаар хичээнэ


Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль тогтоох хорооны   гишүүн Гэ Пэйфань үзэхдээ: Цахим спорт ирээдүйн Хонконгийн шинэ эдийн засгийн   хөгжлийн нэг чухал салбар болно. Хонконг олон улсын цахим спортын төв болон   хөгжих боломжтой юм гэжээ.

Цахим спортыг олимпын төрөлд оруулахаар хичээнэ


Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 оны   Жакартагийн Азийн наадмын цахим спортын тэмцээнд өөр өөр орон, бүс нутгаас ирсэн   8 баг оролцох бөгөөд 7 нь Азийн сонгон шалгаруулах тэмцээнээр дамжин тодорч,   зохион байгуулагч орон Индонез үлдсэн нэг багийг бүрдүүлэх юм байна. Азийн   бүсийн эрх авах тэмцээн Өмнөд, Зүүн, Төв, Баруун, Зүүн Өмнөд Азид болно. Одоо 27   орон, бүс нутаг Азийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна.   Зүүн Азийн эрх авах тэмцээний гол талбар нь Хонконг болох   юм. 


Их уншсан

холбоотой мэдээ