БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар харилцан урилга өгөв

2018-06-13 16:56:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Солонгосын Төв Цахилгаан Мэдээний агентлагийн мэдээлснээр, 12-нд Сингапурт БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгчийн АНУ-д айлчлах урилгыг хүлээн авч, ерөнхийлөгч Трампыг Пхеньянд айлчлахыг урьж, Трамп ч урилгыг хүлээн авсан гэжээ.

Мэдээлэлд: Хоёр тал энэ уулзалтаар ярилцсан асуудлууд, хамтарсан мэдэгдлээ эртхэн хэрэгжүүлэхийг Ким Жон Ун хүсэж байгаа ба хоёр тал эн тэргүүнд харилцан дайсагнасан цэрэг дайны арга хэмжээгээ зогсоохыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ