Майк Помпео Хятадад айлчлана

2018-06-13 18:17:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд Хятадын  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: 6-р сарын 14-нд АНУ-ын төрийн нарийн  бичгийн дарга Майк Помпео Хятадад айлчилж, АНУ, БНАСАУ-ын удирдагчдын Сингапурын  уулзалтын тухай Хятадын талд мэдээлнэ гэжээ.

Гэн Шуан: Хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэх, харилцан сонирхож  буй олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал солилцож, АНУ, БНАСАУ-ын  удирдагчдын Сингапурын уулзалтын тухай Америкийн тал Хятадын талд мэдээлэх болно  гэжээ.

Тэрээр: Энэ айлчлал Хятад, Америк хоорондын дээд хэмжээний чухал  хэлхээ холбоо болно. Хятад, Америк хоёр их гүрний хувьд харилцаагаа эрүүл,  тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын төдийгүй, дэлхий нийтийн ашиг сонирхолд  нийцнэ. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэн хүлээж буй хэрэг юм. Төрийн  нарийн бичгийн дарга Попеогийн Хятадад хийх энэ айлчлалаар Хятадын тал Америкийн  талтай ойлголцлоо нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө хянаж, хамтын ажиллагаагаа  өргөтгөн, хоёр орны харилцааг зөв замаар улам хөгжүүлэхийг хүсэж байна  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ