Ши Жиньпин дарга Шаньдүнд ажиллаж байна

2018-06-14 09:27:42
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши  Жиньпин дарга Шаньдүнд ажиллаж байна

13-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,  Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Шаньдүн мужид 2 дахь  өдрөө ажиллаа. Тэрээр аж үйлдвэрийн Ваньхуа Яньтай хүрээлэн, тэнгисийн барилгын  төхөөрөмжийн аж үйлдвэрийн баазтай танилцахдаа бие дааж шинийг бүтээх тухай  олонтаа дурдаж, зорьсондоо хүрэхийн тулд зоригтой урагшлах хэрэгтэй гэжээ.  

Үдээс өмнө, Ши Жиньпин аж үйлдвэрийн Ваньхуа Яньтай  хүрээлэнтэй танилцав. Тус үйлдвэр зээлдэх, өөрийн нөхцөлд тохируулан ашиглах,  бүрэн эзэмших, шинийг нээх, бие дааж шинэ бүтээл гаргах замаар технологийн  компани байгуулж, хөл дээр нь босгон, тухайн салбарыг удирдан дагуулагч болсныг  сонсоод ихэд баярлаж, зорьсондоо хүрэхийн тулд зоригтой урагшлах хэрэгтэй гэж  онцолжээ.

Ши Жиньпин дарга үдээс хойш борооноор тэнгисийн барилгын  Жүнжи Лайфү ХХК-ийн Яаньтай дахь баазтай танилцав. Тэр шүхэр барьж, тойрон  танилцахдаа тус үйлдвэрийн бие дааж шинийг нээж буй байдал, тэнгисийн барилгын  төхөөрөмжийг өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн тухай сайтар ойлгож, үндсэн гол  зүйлсийг бусдаас олно гэж үгүй, заавал өөрсдөө нээх хэрэгтэй гэж хэлсэн  байна.

Их уншсан

холбоотой мэдээ