2026 оны ДАШТ-ийг гурван орон хамтдаа зохион байгуулна

2018-06-14 09:41:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 13-нд Москвад Олон  улсын хөл бөмбөгийн холбооны 68-дахь чуулган боллоо. Энэ чуулганаар 2026 оны  ДАШТ-ийг Америк, Канад, Мексик гурван улс хамтран зохион байгуулах эрх авсныг  баталжээ.

Мөн өдрийн чуулганы гол ярилцах асуудал 2026 оны ДАШТ-ийг зохион  байгуулах орныг санал хураалтаар сонгох явдал байлаа. Америк, Канад, Мексик  гурван орон хамтарсан зохион байгуулах эрх авах өргөдөл өгснөөс гадна гол зохион  байгуулах эрхийн төлөө Марокко улс өрсөлдсөн юм. Олон улсын хөл бөмбөгийн  холбооны гишүүдийн анхан шатны санал хураалтаар тус гурван улс 203 дэмжсэн  саналаар Мароккогоос илүү санал авч, хамтран зохион байгуулах эрхээ авсан юм.   

Ийнхүү ДАШТ-ийг анх удаа гурван оронд хийх гэж байна. Урьд нь 2002  онд Япон, Өмнөд Солонгос хоёр орон хамтран зохион байгуулж байсан түүхтэй.  1994 онд АНУ  ДАШТ зохион байгуулж байсан. Харин Канад улс зохион байгуулж байгаагүй. Мексик  улс 1970, 1986 оны ДАШТ-ийг зохион байгуулж байлаа. Марокко улс урьд нь 4  удаа өргөдөл өгч байсан боловч зохион байгуулах эрх авч чадаагүй  юм.   Далайнтуяа 

Их уншсан

холбоотой мэдээ