Ливэрпүүлд олон улсын бизнес фестивал болов

Уртнасан 2018-06-14 09:57:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ливэрпүүлд олон улсын бизнес фестивал болов

Орон нутгийн цагаар 6-р сарын 12-нд Английн   Ливэрпүүлд Шанхай хотыг сурталчлах “Шанхайн гайхамшиг” арга хэмжээ болж, Хятадын   олон улсын импортын экспод оролцохыг Английн компаниудад уриалжээ. Энэ тухай   ХОУР-гоос Англид суугаа сурвалжлагч Дуань Шюэлян мэдээлж байна.

6-р сарын 12-нд Ливэрпүүлийн олон улсын   бизнес фестивалд “Шанхайн гайхамшиг” сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж олны   анхаарлыг татлаа. Хотын амьдрал, F1 тэмцээний талбай, мөн зорчигч тээврийн C919   нисэх онгоцны угсралтын асар том цогцолбор зэрэг “Шанхайн гайхамшиг” арга   хэмжээний сурталчилгааны бичлэг Англичуудад гүн сэтгэгдэл төрүүлжээ.

Ливэрпүүлд олон улсын бизнес фестивал болов

Арга хэмжээний нээлтэд Шанхай хотын дэд дарга   Шюй Күньлинь хэлсэн үгэндээ: “Шанхайн гайхамшиг” үйл ажиллагааг Ливерпүүлийн   олон улсын бизнес фестивалд зохиосон нь Шанхай хотыг дэлхий нийтэд танилцуулах   чухал индэр, Хятадын олон улсын импортын анхдугаар экспог сурталчлах сайхан   боломж юм. Английн олон улсын бизнес фестивалын адил, олон улсын томоохон   компаниудын хувьд 11-р сарын эхээр Шанхайд зохиогдох Хятадын олон улсын импортын   экспо алдаж болшгүй боломж юм гэжээ.

“Энэ бол Хятад улс зориуд дэлхий нийтэд зах   зээлээ нээх арга хэмжээ юм. Улс орнуудтай худалдаа хийж, хамтын ажиллагаагаа   өргөжүүлэн, шинэ суваг нээж, дэлхийн эдийн засаг, худалдааны хамтын хөгжил   дэвшлийг ахиулахад Хятад улс бэлэн байна.”

Шюй Күньлинь: Хятад улсын олон улсын импортын   анхдугаар экспо урьд байгаагүй өргөн хүрээтэй болох бөгөөд одоогийн байдлаар 120   гаруй улс орны 1100 гаруй компани оролцохоор бүртгүүлээд байна   гэжээ.

Ливэрпүүлд олон улсын бизнес фестивал болов

Шанхай хоттой найрсаг хамтын ажиллагаатай   хотын хувьд Ливерпүүл хот Хятадын олон улсын импортын экспод ихээхэн найдлага   тавьж байгаа юм. Ливерпүүл хотын дэд дарга Гари Миллер орон нутгийн компаниуд   экспод идэвхтэй оролцохыг уриалсан юм. Тэрээр: Ливерпүүлд Европын хамгийн эртний   Хятад хороолол бий. Манай хот Хятадын Шанхай хоттой найрсаг хотын харилцаа,   худалдаа, соёлын нягт уялдаатай билээ. Экспог зохион байгуулснаар, хоёр хотын   банк санхүү, худалдаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам ахиулна   гэдэгт итгэлтэй байна гэжээ.

“Ливерпүүл, мөн Английн умард нутгийн аж   үйлдвэрийн бүсийн компаниуд удалгүй Шанхайд болох Хятадын олон улсын импортын   экспод оролцож, Английн улам олон бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргаж,   Шанхайн хамтын ажиллагаанд оролцохыг хүсэж байна.”

Шанхай, Ливерпүүл найрсаг хотын харилцаа   тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиох ба хоёр тал иж бүрэн тэмдэглэх арга хэмжээ   зохион байгуулна. Ливерпүүлийн олон улсын бизнес фестивалын тэргүүн,   Ливерпүүлийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Макс Стейнберг: Бизнес фестивалд   “Шанхайн гайхамшиг” арга хэмжээ зохиогдож буйд баяр хүргэе. Шанхай хотын   үзэсгэлэнгийн лангуу дээд зэргийн дижитал технологи ашигласан нь үзэгчдэд Шанхай   хотод “очсон юм шиг” сэтгэгдэл төрүүлж, Хятадын энэ аварга том хотын хөгжлийн   боломж, эрч хүчийг мэдрүүлсэн гэжээ.

“Хэрэв та Шанхайн үзэсгэлэнгийн лангуутай   очиж танилцаж амжаагүй бол заавал очоорой. Тэнд уламжлалын арга, хамгийн   тэргүүний AR технологи, панорама технологийг гайхалтай уялдуулсан нь үзэгчдэд   хүчтэй мэдрэмж төрүүлсэн.”

Английн засгийн газрын дэмжлэгээр хоёр жил   тутамд Ливерпүүлийн олон улсын бизнес фестивалыг зохион явуулдаг бөгөөд Европ   тивийн хамгийн том бизнесийн үзэсгэлэнгийн нэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ