“Нэг бүс нэг зам: Нартай аялал” арга хэмжээ болно

Уртнасан 2018-06-14 10:05:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг бүс нэг зам: Нартай аялал” арга хэмжээ болно

Хятадын Гуанжөү, Францын Лион хоёр эрт цагт   тэнгисийн торгоны замын эхлэл, төгсгөл хоёр байжээ. Харин одоо “Нэг бүс нэг зам”   дагуу орнуудын унадаг дугуй сонирхогч 50 гаруй аялагч нарны энергийн унадаг   дугуйгаар Лионоос гараагаа авч, 12 мянган км алсад буй Гуанжөүг зорих гэж байна.   Орон нутгийн цагаар 6-р сарын 7-нд “Нэг бүс нэг зам: Нартай аялал” гэж нэрлэсэн   тус арга хэмжээний нээлтийн ёслолыг Парис хотод хийжээ. Энэ тухай ХОУР-гоос   Францад суугаа сэтгүүлч Жя Яньнин мэдээлж байна.

“Нэг бүс нэг зам: Нартай аялал” арга хэмжээ болно

“Энэ аялал мэдээж их бэрхшээлтэй байх болно.   Гэхдээ маш олон баяр хөөр авчирна. Энэ нь бэрхшээлийг даван туулахын баяр хөөр   юм.”

Энэ үгийг унадаг дугуйгаар аялах “Нэг бүс нэг   зам: Нартай аялал” арга хэмжээний нээлтийн ёслолд тус аяллын багийн гишүүн Денел   хэлсэн юм. Денел багийн хамгийн ахмад гишүүн бөгөөд энэ удаагийн аяллын замдаа   70 насны төрсөн өдрийн баяраа өнгөрүүлэх юм. Түүний хувьд энэ аялал өөрийгөө   сорих зориг тэмүүлэл төдийгүй хамгийн гол нь өвчнөө даван туулах явдал гэнэ. Тэр   мэдрэлийн булчин хатангирших нэг төрлийн ховор өвчинд нэрвэгдсэн бөгөөд унадаг   дугуйгаар аялж, цаг хоромтой уралдан, улам олон газраар аялах зорилт   тавьжээ.

“Нэг бүс нэг зам: Нартай аялал” арга хэмжээ болно

Денел ба “Нэг бүс нэг зам: Нартай аялал”   багийн бусад гишүүн удахгүй Лион хотоос албан ёсоор хөдөлнө. Тэд нарны энергийн   унадаг дугуйгаар эртний торгоны замыг даган 15 улс орноор дамжин өнгөрч, 12   мянган км аялан Гуанжөүд хүрэх юм. Энэ удаагийн аялалд зөвхөн Франц бус, Хятад,   Англи, Бельги, Швейцарь, Канад, Сингапур, Морокко зэрэг орны дугуйн спорт   сонирхогчид оролцож байна. Хөү Лижао бол аяллын багийн цорын ганц Хятад хүн юм.   Тэрээр: Хойшид Францаас Хятад улсад хүрэх “Нартай аялал” арга хэмжээг тогтмол   зохиохыг хүсэж байна гэжээ.

“Нэг бүс нэг зам: Нартай аялал” арга хэмжээ болно

“Энэ удаагийн аялалд гишүүн элсүүлэх зар   Хятадад нэлээд хожуу түгсэн. Дараачийн удаад Хятадаас улам олон хүн оролцохыг   бид хүсэж байна. Аяллыг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулж, энэ нь Хятад,   Францыг холбосон брэнд аялал болоосой.”

Энэ аяллыг санаачлагч, зохион байгуулагч нь   35 настай Флориан Байлли юм. Тэр бүр 8 жилийн өмнө ийм арга хэмжээг зохион   байгуулахаар сэдсэн тухайгаа ярьж байлаа.

“Нэг бүс нэг зам: Нартай аялал” арга хэмжээ болно

“Би 8 жилийн өмнө нарны энергийн унадаг   дугуйгаар Хятад улсад очиж байлаа. Тэр аялал надад маш сайхан дурсамж үлдээсэн.   Тэнд үзэсгэлэнт сайхан байгаль, орчин үеийн хотууд бий. Хүмүүс нь найрсаг,   зочломтгой. Иймээс би Хятадад дахин очих төлөвлөгөөтэй байлаа. Лионоос Гуанжөү   хүрэх Нартай аялал биеллээ олох дөхлөөө. Нарнаас энерги авч маш олон шинэ зүйл   хийж бүтээж болохыг дэлхий нийтэд уламжлахыг хүсэж байна. Бид өөр өөр   сэтгэхүйгээр дэлхийг харж болно, энэ нь маш чухал юм.”

Тэрээр 2010 онд ганцаараа нарны энергийн   унадаг дугуйгаар Францаас Японд очсон нь нарны энергийн унадаг дугуйгаар   ганцаараа 10 мянган км аялсан анхны аялал болсон юм. Аяллынхаа үеэр тэр тухайн   үед Дэлхийн экспо болж байсан Шанхай хотод очсон байна. Тэр аялал түүнд “Нартай   аялал”-ын тухай санаа төрүүлж, улмаар 2013 онд анхны “Нартай аялал” үйл   ажиллагааг зохион байгуулжээ. Энэ бол Лионоос Гуанжөү хүрэх гурав дахь аялал юм.   Лион хотоос Гуанжөү хүрэх аяллын маршрутыг сонгосон тухайгаа Байли ингэж ярьж   байна.

“Энэ нь шинэ торгоны замтай физикийн бодит   уялдаа холбоотой. Франц хүмүүс торгоны замын тухай дэндүү алс холын, агуу их   гэсэн сэтгэгдэлтэй байдаг. Шинэ торгоны зам дагаж аялснаар хүмүүст Евро-Азийн эх   газрын замаар шинээр холбогдож болох бөгөөд ингэх бүрэн бололцоотой гэдгийг   нотлон харуулахыг хүсэж байна. Энэ бол ер бусын аялал байх болно.”

Их уншсан

холбоотой мэдээ