ОХУ бэлтгэл ажлаа бүрэн хангасан

2018-06-14 10:10:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Олон улсын хөл бөмбөгийн холбооны 68-р хуралд тус холбооны 200 гаруй гишүүд болон хэвлэлд хандан: ОХУ бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Дэлхийн хөл бөмбөг сонирхогчид хүрэлцэн ирж бидний зочломтгой занг мэдрэхийг хүсэж байна гэжээ. 

13-нд Москва хотод Олон улсын хөл бөмбөгийн холбоо хуралдаж байхад Путин тусгайлан очиж, үг хэлсэн байна. Тэрээр: Олон улсын хөл бөмбөгийн холбооны гишүүд ОХУ ДАШТ зохион байгуулахыг дэмжсэнд баярлаж байна. ДАШТ зохион байгуулах мөрөөдлөө ОХУ биелүүллээ. Дэлхийн хөл бөмбөг сонирхогчид Оросын орчин үеийн талбай, дэд бүтэцтэй танилцаж, хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхийн зэрэгцээ Оросын татах хүчийг мэдрэхийг хүсэж байна гэжээ.

Путин: ДАШТ бол өрсөлдөөн төдий биш, мөн хөл бөмбөгөөр дамжуулж олон орны ард түмэн харилцан ойлголцон, харилцан нөхөрлөж, яриа хэлцлээ нэмэгдүүлэх индэр билээ. Та бүхнийг Оросын ард түмний халуун, сэтгэл зочломтгой зантай танилцахыг хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ