Хятад, Орос, Монголын үйлдвэр худалдааны XIV чуулга уулзалт боллоо

2018-06-14 10:27:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Орос, Монголын үйлдвэр худалдааны XIV чуулга уулзалт боллоо

13-нд Өвөр   Монголын Рашаан хотод Хятад, Орос, Монголын үйлдвэр худалдааны XIV чуулга   уулзалт нээгдлээ. Чуулга уулзалтад гурван орны 200 шахам аж ахуйн нэгжийн   төлөөлөгч оролцон "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан   байна.

Тус чуулга   уулзалт "Хамт байгуулж, хуваалцах, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх" уриан   дор болж, "Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгил", "Евро-Азийн хөгжлийн   бүс", "Тал нутгийн торгоны зам" зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд үйл ажиллагаа   явуулж байгаа юм.

Нээлтийн   ёслолд Өвөр Монголын Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга Лю Тиншань:   Тус чуулга уулзалт олон талт, хоёр талт хамтын ажиллагааны механизмыг   гүнзгийрүүлж, Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгил байгуулахад хамтдаа   оролцох, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн Хятад, Орос, Монголын бүс нутгийн   худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах, бүс нутгийн аялал жуулчлалын хамтын   ажиллагааг шат ахиулж, гурван орны хил дамнасан аялал жуулчлалыг ахиулах,   экологийн бүтээн байгуулалтыг өргөтгөх, хүрээлэн бий орчны хамтын ажиллагаанд   тус дөхөм үзүүлэх, худалдааны бүтцийг сайжруулах, хил дамнасан хамтын   ажиллагааны бүс байгуулахыг түргэтгэх зэрэг 5 сэдвээр голлон ярилцана   гэжээ.

Нээлтийн   ёслолын үеэр гурван орны Үйлдвэр, худалдааны нийгэмлэг дараагийн шатны хамтын   ажиллагааг гүнзгийрүүлэх "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан   байна.

Монголын   худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Оюунтэгш: Хятад,   Орос, Монголын үйлдвэр худалдааны чуулга уулзалт гурван орны найрсаг солилцоо   хамтын ажиллагааг дэмжих чухал индэр болно. Энэ индрээр манай гурван орон, мөн   хөрш нутгийн найрсаг хэлхээ холбоо, эдийн засаг, худалдаанд тус дөхөм үзүүлэхийг   хүсэж байна гэжээ. 

Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ