Монгол хэлний их өгөгдлийн судалгааны төв байгуулагдав

2018-06-14 10:41:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол хэлний их өгөгдлийн судалгааны төв  байгуулагдав


13-нд ӨМӨЗО-ны төв Хөх хотод Хятадын "Үндэсний  хэлний нөөцийн хяналт, үндэстний цөөнхүүдийн хэл судлах газрын монгол хэлний их  өгөгдлийн судалгааны төв" албан ёсоор байгуулагдлаа. Тус төв монгол хэлний их  өгөгдлийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг ахиулах зорилготой, "Хятадын  үндэстний цөөнхийн хэлний нөөцийн динамик тооцооллын мэдээллийн сан"-г бүрдүүлэх  үүрэгтэй юм байна.

Өвөр Монголын Багшийн их сургуулийн захирал Юунь  Гүөхун: Судалгааны төв байгуулагдсаны дараа Төвийн үндэстний их сургуультай  хамтран монгол хэл бичгийн хяналт, мэдээлэл боловсруулалтын стандартчилах  судалгаа хийх болно. Судалгааны үр дүнг Хятадын үндэсний хэл бичгийн ажлын  газарт өгч, Хятадын үндэстний хэл бичгийн бодлогыг үндэслэлээр хангаж, монгол  хэлний мэдээлэлжүүлэлт зэрэгт үйлчилнэ  гэжээ.

Хятад улс Үндэсний хэлний нөөцийн хяналт, уйгар,  түвд, киргиз, монгол хэлний судалгааны төв байгуулж, үндэстний цөөнхүүдийн  хэлний мэдээлэлжүүлэлтэд үйлчилж, нийгмийг их өгөгдлөөр хангаж байгаа  юм. 

Их уншсан

холбоотой мэдээ