5-р сард Хятадын зах зээлд 58 тэрбум 810 сая юанийн хөрөнгө оруулжээ

2018-06-14 16:12:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яамны 14-нд гаргасан статистик бүртгэлээс үзвэл 5-р сард Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт 58 тэрбум 810 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэн, өсөлтийн хурдаар 2018 оны шинэ рекорд тогтоожээ.

5-р сарын гадаадын хөрөнгө оруулалт сайн байгаа ч Хятадын гадаад хөрөнгө оруулалтын ерөнхий нөхцөл байдал дарамт ихтэй хэвээр байна. Худалдааны яамны бүртгэлээс үзвэл 4-р сарын Хятад улс дахь гадаад хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс ердөө 0.1 хувиар өсжээ. 1-5-р сард Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 345 тэрбум 590 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.  

Хөрөнгө оруулалтын хувьд дээд, шинэ технологийн үйлдвэрлэл ихэнх хэмжээг эзэлж байна. 1-5-р сарын дээд, шинэ технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 60 хувиар нэмэгдсэнээс эм эмнэлгийн төхөөрөмж, хэмжүүрийн үйлдвэрлэлд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин нэмэгджээ.

Энэ жилийн хувьд Сингапур, БНСУ, Япон, АНУ, Их Британи зэрэг орнуудын Хятадад дахь хөрөнгө оруулалт илэрхий нэмэгджээ. БНСУ-ын 1-5 сард Хятадад хийсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 66.9 болон 16.3 хувиар нэмэгджээ.

НҮБ-ын Худалдааны хөгжлийн хурал: 2018 онд олон улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой ч сорилт их байна. Геополитикийн эрсдэл, худалдааны харилцаа хурцадмал, АНУ-ын татварын өөрчлөлт зэрэг нь үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ