Цөмийн зэвсгээ хорогдуулах дорвитой арга хэмжээ авахыг БНАСАУ-аас хүсэж байна

2018-06-14 16:33:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цөмийн  зэвсгээ хорогдуулах дорвитой арга хэмжээ авахыг БНАСАУ-аас хүсэж  байна

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд, АНУ-ын төрийн нарийн  бичгийн дарга Майк Помпео: Хоёр жил хагасын дотор цөмийн зэвсгээ хорогдуулах  дорвитой арга хэмжээ авахыг БНАСАУ-аас хүсэж байна  гэжээ.

АНУ-ын төрийн департаментын мэдээнээс үзвэл, БНСУ-д  айлчилж буй Майк Помпео түүнийг дагаж яваа Америкийн хэвлэлд хандан: БНАСАУ  ерөнхийлөгч Трампын үүрэгт ажлын хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 1-р сард  багтааж цөмийн зэвсгээ хорогдуулах дорвитой арга хэмжээ авахыг АНУ маш их хүсэж  байна. Трамп саналаа тодорхой хэлсэн. АНУ, БНСУ цэргийн сургуулиа түр зогсоохын  тулд урьдаар заавал хоёр талын өнөөгийн хэлэлцээг "баялаг амжилттай, чин  үнэнч"-ээр хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ АНУ тус хэлэлцээг шаардлага хангаагүй гэж  үзвэл цэргийн сургуулийг зогсоох тухай Трампын амлалт хүчингүй болно  гэжээ.

Майк Помпео: АНУ, БНАСАУ-ын хэлэлцээрийн үр дүн,  тохиролцоог бүгдийг мэдэгдэлдээ хамруулсан. Иймээс хийх ажил олон бий. Ирэх  долоо хоногоос хоёр тал харилцана гэдэгт итгэлтэй байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ