"Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын V бага хурал болж байна

2018-06-14 17:05:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын V бага хурал болж байна

2018 оны 6-р сарын 14-нд Улаанбаатар хотноо Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал эхэллээ. Тус хурлыг МУ-ын ГХЯ, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж, БНХАУ, ОХУ, АНУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ХБНГУ, Японы мэргэжилтэн судлаачид, НҮБ, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/  зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцож байна.

"Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын V бага хурал болж байна

Монгол улсын УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бага хурлыг нээж хэлсэн үгэндээ: Солонгосын хойгийн тухай яриа хэлэлцээг Зүүн Хойд Азид зохион байгуулах нь бүс нутагт энх тайвныг тогтоохын тулд хувь нэмэр оруулж буй нэг хэлбэр хэмээн онцлоод, хоёр хоногийн өмнө Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нар анхны түүхэн уулзалт хийсэн. Уулзалтын дараа энэхүү бага хуралд БНАСАУ-ыг оролцуулж байгаагаараа онцлогтой болж байна гэжээ. 

 АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүн бол бүс нутгийн хөгжил дэвшил, энх тайванд чухал үүрэгтэй үйл явц болж байгааг тэрээр тэмдэглээд, ийнхүү дөнгөж бий болж байгаа итгэлцэл, найдварын эрчийг алдагдуулахгүйн тулд бид хувь нэмрээ оруулна гэж тэрээр хэллээ.

 “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын энэ бага хурал бүс нутгийн хамтын ажиллагаа, энх тайван, итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг цогц байдлаар хэлэлцэх, санал бодлоо илэн далангүй хуваалцах яриа хэлэлцээний индэр болох зорилготой юм. 

"Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын V бага хурал болж байна

Зохион байгуулагчдын таницуулснаар, тус хурлын хүрээнд хоёр хоногт үндсэн хоёр, салбар хоёр хуралдааныг зохион байгуулах бөгөөд 2025 онд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөх төсөөлөл, сорилт, боломж, мөн эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэх юм байна.

 /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ