Хөл бөмбөгийн ДАШТ хөшгөө нээлээ

2018-06-15 10:03:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөл бөмбөгийн ДАШТ хөшгөө нээлээ

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 14-нд ОХУ-ын нийслэл Москва хотод 21 дэх удаагийн хөл бөмбөгийн ДАШТ нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сүнь Чүньлань урилгаар оролцжээ.

Хөл бөмбөгийн ДАШТ хөшгөө нээлээ

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг ОХУ төдийгүй Зүүн Европын орон анх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн ДАШТ 32 хоног үргэлжилж, 32 багийн 64 тоглолтын эцэст түрүүлсэн баг дэлхийн хөл бөмбөгийн хамгийн дээд шагнал болох "Дэлхийн цом"-ыг өргөх юм.  

Хөл бөмбөгийн ДАШТ хөшгөө нээлээ

80 мянган хүний суудалтай Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрч, ногоон талбайд урлагийн тогтолт болж, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Инфинино нар үг хэлжээ.

Хөл бөмбөгийн ДАШТ хөшгөө нээлээ

21 дэх удаагийн ДАШТ ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохиогдож, 7-р сарын 15-нд финалын тоглолт болох юм. Энэ удаагийн ДАШТ-д видеогоор туслан шүүх техникийг анх удаа нэвтрүүлжээ.

Хөл бөмбөгийн ДАШТ хөшгөө нээлээ


Их уншсан

холбоотой мэдээ