Хятадад улсын эдийн засаг тогтвортой хөгжиж байна

2018-06-15 16:12:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Бээжинд, Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Мао Шэн-Юн Хятадын эдийн засгийн олон тоо баримтыг нийтэллээ. Тэрээр хэлэхдээ: Эдийн засгийн гол гол үзүүлэлтээс үзвэл, одоо эдийн засаг ерөнхийдөө тогтвортой хөгжиж байгаа учраас 6.5 орчим хувиар өсөх энэ оны зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ. 

Хятадын Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Мао Шэн-Юны мөн өдөр гаргасан Хятадын эдийн засгийн тоо бүртгэлийн үзүүлэлтээс харвал, Хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг 5 талаар хураангуйлж болно. Нэгд, аж үйлдвэр тогтвортой нэмэгдэж, 5-р сард, жилд 20 гаруй сая юаний орлоготой үйлдвэрүүдийн нэмүү өртөг 6.8 хувиар өсөж, 2016 оны мөн үеэс 0.3 нэгжээр нэмэгджээ. Хоёрт, хэрэглээний бүтэц сайжирлаа. Гуравт, эдийн засгийн үр ашиг нэмэгдэж, 1-4-р сард, жилдээ 20 гаруй сая юаний орлоготой үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ашиг 15 хувиар өсөж, жилдээ 20 гаруй сая юаний орлоготой үйлчилгээний нэгжүүдийн ашиг багагүй өсөж, 8.4 хувиар нэмэгджээ. Дөрөвт, ажлын байрны хангамж, барааны үнэ тогтвортой байгаа бөгөөд 5-р сард, бүх Хятадын хот, суурины бүртгэлд хамрагдсан ажилгүйдлийн хэмжээ 4.8 хувь байсан нь 4-р сар болон 2016 оны мөн үеэс 0.1 нэгжээр буурчээ. CPI өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өсөж, өсөх хандлагаа баталгаажуулав. Тавд, хөдөлгөгч хүчийг солих хурд нэмэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ: “Багцалж хэлбэл, 5-р сард, улс ардын аж ахуй тогтвортой өсөн нэмэгдэх хандлагаа баталгаажууллаа. Гэвч, гадаад орчны тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, дотоодын хөгжил тэнцвэргүй, бүрэн бус асуудал нэлээд ноцтой байгаа тул эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг улам бэхжүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Сүүлийн хагас жилийн эдийн засгийн хандлагын талаар тэрээр: Гаднаас нь харахад тогтворгүй, тэнцвэргүй, тодорхойгүй хүчин зүйл зохих түвшинд нэмэгдэж байгаа ч дэлхийн эдийн засаг сэргэж байна. Худалдаа өргөжин тэлэх үйл явц цаашид үргэлжилнэ. Иймээс Хятадын гадаад худалдаа тогтвортой, сайн хөгжих боломж бий. Дотоод шалтгаанаас нь авч үзвэл эдийн засгийн өсөлтөд хэрэглээний үзүүлэх хувь нэмэр 60 орчим хувьд тогтворжиж байна. Үүний зэрэгцээ шинэ хөдөлгөх хүч нэмэгдэж, өөрчлөлт нээлтийн бодлого улам их эрч хүчээр сэлбэх болно гэжээ. 

“Аж үйлдвэрийн хувьд, сүүлийн хоёр жил тогтвортой байдалд өсөж байна. Өнгөрсөн жилийн ихэнх сард 6.5 орчим хувьтай байсан. Энэ оны эхний хэдэн сарын байдлаас үзвэл аж үйлдвэр тогтвортой өсөх хандлага байна. Үйлчилгээний ажил төрлийн ерөнхий байдал тогтвортой, нэлээд хурдан өсөх шинжтэй байна. Ажил төрлийн хувьд Хятадын эдийн засаг сүүлийн хагас жилд нэлээд сайн өсөлтөө хэвээр хадгална. Хятад улс энэ онд 6.5 хувийн өсөлтөө хадгална гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Хятад улс импортоо их хэмжээгээр нэмэгдүүлэх болсон тухай тэр хэлсэн үгэндээ: Импортоо нэмэгдүүлэх нь эдийн засгийн хурдыг сааруулна гэсэн үг биш. Эдийн засаг бол эргэлтийн систем. Эдийн засгийн үзүүлэлт бие дааж бус, харин харилцан нягт шүтэлцээтэй байдаг. Иймээс импортыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэглээг дайчилж, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж мэднэ. Нөгөө талаар импортыг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг өргөтгөн, буцаад экспортыг нэмэгдүүлж магадгүй гэжээ. 

 

 

 

 


Их уншсан

холбоотой мэдээ