АНУ, БНСУ-ын батлан хамгаалахын сайд нар утсаар ярив

2018-06-15 16:15:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд  АНУ-ын Батлан хамгаалахын яамны мэдэгдсэнээр, мөн өдөр АНУ-ын батлан хамгаалахын  сайд Жеймс Маттис БНСУ-ын батлан хамгаалахын сайд Сон Ён-Мүүтэй утсаар яриж,  АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилтын асуудлаарх АНУ-ын ерөнхийлөгч Трампын  амлалтын дагуу холбогдох арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлэх тухай ярилцсан  байна.

АНУ-ын  Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Жеймс Маттис, Сон Ён-Мүү нар утсаар ярихдаа  АНУ, БНАСАУ-ын уулзалтын амжилт, гадаад харилцааны талаар гаргаж буй хүчин  зүтгэлийг хамтдаа дэмжинэ гэжээ. Жеймс Маттис: АНУ, БНСУ-ын холбоо бол маш бат  бөх, хоёр тал үргэлжлэн нягт хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой  хөгжлийг ахиулна гэжээ.

Мөн өдөр, Жеймс Маттис мөн Японы батлан хамгаалахын сайд Онодера  Итуноритой утсаар яриж, батлан хамгаалах тухай Японд өгсөн амлалтаа АНУ  биелүүлнэ гэдгээ дахин нотолсон юм.

1953 онд Солонгосын  дайн дууссанаас хойш, АНУ, БНСУ жил бүр өргөн цар хүрээтэй цэргийн хамтарсан  сургуулилт хийдэг бөгөөд үүнд БНАСАУ дүргүйцэж, энэ бол БНАСАУ-ыг сүрдүүлж,  заналхийлсэн шинжтэй үйл ажиллагаа хэмээн үздэг юм. 12-нд Трамп, БНАСАУ-ын  Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай Сингапурт уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлд  гарын үзэг зурсан. Тэрээр, уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа: "Өдөөн  хатгасан шинжтэй", "зардал ихтэй" АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг  зогсооно гэжээ. 

БНСУ-д айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео  13-нд дагалдан явж буй хэвлэлийнхэнд хандан: БНАСАУ-ыг 2021 оны 1-р сараас өмнө  цөмийн зэвсгээ хорогдуулах алхам хийхийг АНУ хүсэж байна. АНУ, БНСУ-ын  цэргийн хамтарсан  сургуулилтаа зогсоох урьдач нөхцөл бол АНУ, БНАСАУ-ын  хэлэлцээ "амжилтад хүрсэн, эерэг хандлагатай байх ёстой"  гэжээ.           Далайнтуяа


 

Их уншсан

холбоотой мэдээ