Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны ХХ хэлцэл болно

2018-06-15 16:45:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


9-р сарын  8-11-нд Сямэнь хотод Хятадын Худалдааны яамны зохион байгуулж буй Хятадын олон  улсын хөрөнгө оруулалт, худалдааны ХХ хэлцэл болно. 15-нд тус хэлцлийг зохион  байгуулах комисс төсөл танилцуулах хурал хийж, хуралд Америк, Орос, Канад,  Австрали, Филиппин, Замби зэрэг орноос Гуанжөүд суугаа Ерөнхий консулын газрын  албан тушаалтнууд, гадаад дотоодын худалдааны нийгэмлэг, нэртэй аж ахуйн  нэгжүүдийн төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо. 

Зохион байгуулагчдын  танилцуулснаар, хөрөнгө оруулалтын ХХ хэлцэл хөгжлийн шинэ үзэл баримтлал, нэг  бүс нэг замтай уялдах, хоёр талт хөрөнгө оруулалтаар гол сэдэв болгож, тэнгисийн  торгоны замын онцлогийг харуулах, зам дагуу орнууд, бүс нутгийн дэд бүтцийг  холбох, эдийн засаг, худалдааны түншүүдтэйгээ хүмүүнлэгийн солилцоо хийх зэрэг  асуудлаар хэлэлцэх юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ