Ши Жиньпин Путин нар утсаар ярьжээ

Д.Хүчитбаатар 2018-06-15 20:26:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч В. Путиний урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин  15-ны өдөр түүнтэй утсаар ярьжээ. 

Ши Жиньпин: Эрхэм ерөнхийлөгч та саяхан БНХАУ-д айлчлан, ШХАБ-ын  Чиндаогийн дээд уулзалтад оролцон, баялаг амжилт тогтоосон. Тантай тогтоосон гүн  зузаан нөхөрлөлөө, мөн Хятад Орос хоёр орны харилцааны нааштай хөгжлийг би маш  их эрхэмлэн нандигнаж байна. Хятад Орос хоёр орон хөгжлийн хамгийн зангилгаа  үед, мөн даян дэлхийн байдал өөрчлөлт хувиралт ихтэй байгаа цаг үед бид цаг  алдалгүй санаа бодлоо солилцон зөвшилцөж, хоёр орны харилцааг бэхжүүлэн, бүрэн  эх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, цаашлаад бүс нутаг, тэрчлэн дэлхийн  энх тайван, тогтвортой байдал, шударга ёсыг хамгаалж чадсан. Эрхэм ерөнхийлөгч  тантай хамтдаа хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн  харилцааг үргэлжлүүлэн эрүүл тогтвортойгоор, өндөр түвшинд хөгжүүлэхэд миний бие  бэлэн байна. ОХУ-д зохиогдож буй хөл бөмбөгийн ДАШТ бүрэн дүүрэн амжилттай  болохыг хүсэн ерөөж байна гэв.

Путин юуны өмнө Ши Жиньпин даргын удирдлага дор ШХАБ-ын Чиндаогийн  дээд уулзалт бүрэн дүүрэн амжилттай болж өнгөрсөнд дахин баяр хүргэсэн бөгөөд  өөрийг нь халуун дотноор хүлээн авсанд талархал дэвшүүлжээ. Тэрээр, саяхан би  БНХАУ-д төрийн айлчлал хийж, Орос Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны  түншийн харилцааг улам сайн хөгжүүлэх тухай эрхэм дарга тантай чухал нийтлэг  ойлголтод хүрсэн. Дарга тантай тогтоосон хувийн нөхөрлөлөө би маш их нандигнадаг  бөгөөд байнга хэлхээ холбоотой ажиллахад бэлэн. Түүнчлэн таны удирдлага дор  Хятад улс улам аугаа их амжилт тогтоохыг чин үнэнчээр хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ