ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын 15-нд нийтэлсэн Хятадад хэрэгжүүлэх худалдааны арга хэмжээний талаар үг хэлэв

2018-06-15 22:08:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд АНУ-ын Хятадад хэрэгжүүлэх гэж буй худалдааны арга хэмжээний талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: БНХАУ болон АНУ өмнө нь худалдааны асуудлаар олон удаа зөвшилцөж, маргаанаа шийдвэрлэн, хамтын хожилд хүрэхийг хичээсэн юм. АНУ-ын тал хоёр талын зөвшилцлөөр тохиролцсон нийтлэг ойлголтыг үл хайхран, хэлснээсээ ахин дахин буцаж, худалдааны дайн өдөөж буйд бид харамсаж байна. АНУ-ын энэ үйлдэл зөвхөн хоёр талын ашиг сонирхлыг хохироох төдийгүй дэлхийн худалдааны дэг журмыг эвдэж байгаа учраас Хятадын тал хатуу эсэргүүцэж байна гэв.

ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хятадын тал худалдааны дайн хийх сонирхолгүй ч АНУ-ын тал бусдыг хохироож өөртөө ч ашиггүй  алхам хийж байгаа тул Хятадын тал хатуу хариу арга хэмжээ авч, улс орон, ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалан, эдийн засгийн даяаршил болон олон талд худалдааны системийг хамгаалах хэрэгтэй болоод байна. Бид нэн даруй татварын адилхан цар хүрээтэй, тэнцүү хэмжээний хариу арга хэмжээ авах болно. Хоёр тал хоорондын хэлэлцүүлгийн үеэр тохиролцсон эдийн засаг, худалдааны бүх амжилтуудыг мөн нэгэн зэрэг хүчингүй болно гэжээ.

ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Өнөө үед худалдааны дайн эхлүүлэх нь дэлхийн сонирхолд нийцэхгүй юм, дэлхийн улс орнууд хамтран арга хэмжээ авч, цаг эриний урсгалаас сөрж буй энэ үйлдлийг эрс эсэргүүцэж, хүн төрөлхтний хамтын ашиг сонирхлыг хамгаалахыг бид уриалж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ