ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан АНУ-д Хятадад хэрэгжүүлэх худалдааны арга хэмжээний талаарх сэтгүүлчдийн асуултад хариулав
Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 6-р сарын 15-ны орой Бээжинд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар Хятадаас АНУ-д экспортолж буй бараа бүтээгдэхүүнээс татвар нэмж авах болсонд Хятадын тал ямар байр суурьтай байгаа талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: БНХАУ болон АНУ өмнө нь худалдааны асуудлаар олон удаа зөвшилцөж, маргаанаа шийдвэрлэн, хамтын хожилд хүрэхийг хичээсэн гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. БНХАУ болон АНУ өмнө нь худалдааны асуудлаар олон удаа зөвшилцөж, маргаанаа шийдвэрлэн, хамтын хожилд хүрэхийг хичээсэн юм. АНУ-ын тал хоёр талын зөвшилцлөөр тохиролцсон нийтлэг ойлголтыг үл хайхран, хэлснээсээ ахин дахин буцаж, худалдааны дайн өдөөж буйд бид харамсаж байна. АНУ-ын энэ үйлдэл зөвхөн хоёр талын ашиг сонирхлыг хохироох төдийгүй дэлхийн худалдааны дэг журмыг эвдэж байгаа учраас Хятадын тал хатуу эсэргүүцэж байна гэв.
Тэрээр хэлэхдээ: Хятадын тал худалдааны дайн хийх сонирхолгүй ч АНУ-ын тал бусдыг хохироож өөртөө ч ашиггүй алхам хийж байгаа тул Хятадын тал хатуу хариу арга хэмжээ авч, улс орон, ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалан, эдийн засгийн даяаршил болон олон талд худалдааны системийг хамгаалах хэрэгтэй болоод байна. Бид нэн даруй татварын адилхан цар хүрээтэй, тэнцүү хэмжээний хариу арга хэмжээ авах болно. Хоёр тал хоорондын хэлэлцүүлгийн үеэр тохиролцсон эдийн засаг, худалдааны бүх амжилтуудыг мөн нэгэн зэрэг хүчингүй болно гэжээ.
Лү Кан: Өнөө үед худалдааны дайн эхлүүлэх нь дэлхийн сонирхолд нийцэхгүй юм, дэлхийн улс орнууд хамтран арга хэмжээ авч, цаг эриний урсгалаас сөрж буй энэ үйлдлийг эрс эсэргүүцэж, хүн төрөлхтний хамтын ашиг сонирхлыг хамгаалахыг бид уриалж байна гэв.