АНУ-аас импортолж буй 50 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэхээр боллоо

2018-06-16 10:06:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 2018 оны 6-р сарын 15-нд, АНУ-ын засгийн газар гаалийн татвар нэмж хураах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлж, Хятадаас импортлох 50 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 25 хувиар нэмж авах болсон байна. Үүнд 34 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнээс 2018 оны 7-р сарын 6-наас эхлэн гаалийн татвар нэмж хурахаар болсон ба бас 16 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах асуудлаар олон нийтээс сана хураах юм байна. Америкийн энэ үйлдэл ДХБ-ын холбогдох дүрмийг зөрчиж, Хятад Америк хоёр талын эдийн засаг худалдааны зөвшилцлөөр тохиролцсон нийтлэг ойлголтоос гажиж, Хятадын талын хууль ёсны эрх ашгийг хохироож, манай улсын болон ард түмний эрх ашгийг хохироосон байна.

“БНХАУ-ын гадаад худалдааны хууль”, “БНХАУ-ын экспорт импортын гаалийн татварын тухай дүрэм” зэрэг хууль дүрэм болон олон улсын хуулийн үндсэн зарчим, Төрийн зөвлөлийн зөвшөөрсний дагуу, Төрийн зөвлөлийн гаалийн татварын комисс зар нийтэлж, АНУ-аас импортолж буй 50 тэрбум ам долларын үнэ бүхий 659 нэрийн бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн гаалийн татвар нэмэн хураахаар болсон байна. Үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, авто машин, усны гаралт зэрэг 34 тэрбум ам долларын үнэ бүхий 545 нэрийн бүтээгдэхүүнээс 2018 оны 7-р сарын 6-аас эхлэн гаалийн татвар нэмэн хураах болж, бусад бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэн хураах цаг хугацааг дахин мэдэгдэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ