Америкийн тал урваан хөрвөөнтөй байгаа тул Хятадын тал адил тэгш хариу арга хэмжээ авах хэрэгтэй

2018-06-16 10:29:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 15-нд Америкийн худалдааны төлөөлөгчийн газар 50 тэрбум ам долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн гаалийн татвар нэмж хураах эцсийн жагсаалтыг нийтэлж, түүнд хамрагдсан бүтээгдэхүүн нь Америкийн талын 4-р сард нийтэлсэн анхны жагсаалттай үндсэндээ адил байлаа. Гэвч Америкийн тал шинэ гаалийн татварыг даруй хүчинтэй боллоо гэж зарласангүй.

Үүний дараа Хятадын Худалдааны яам мэдэгдэл нийтэлж, Америкийн тал хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг үл ойшоон, хэлснээсээ ахин дахин буцаж, худалдааны дайн өдөөж байна. Энэ нь хоёр талын ашиг сонирхлыг хохироох төдийгүй дэлхийн худалдааны дэг журмыг эвдэж байгаа явдал учир Хятадын тал даруй “адилхан цар хүрээтэй, тэнцүү хэмжээ”-ний татварын хариу арга хэмжээ авах болно. Хоёр талын үүнээс өмнө зөвшилцөн тохиролцсон эдийн засаг, худалдааны бүх үр дүнг нэгэн зэрэг хүчингүй болгоно гэжээ.

Америкийн энэ үйлдэл нь Хятад Америкийн эдийн засаг худалдааг хөгжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхээр чармайж байгаа олон салбарын зүтгэлтнүүдийг цочирдуулж байна. Хятад Америкийн ард иргэдийн ашиг сонирхлыг хамгийн дээд хэмжээгээр хамгаалахын төлөө Хятад Америк хоёр тал нэг сарын хугацаанд Бээжин-Вашингтон-Бээжинд гурав удаа зөвшилцөл хийж, хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг тасралтгүй өргөтгөж, асуудлыг алхам дараатай зохицуулахаар чармайсан байна. Гэвч Америкийн тал дур зоргоороо аашлан Хятад Америк хоёр талын үүнээс өмнө гаргасан хүчин чармайлт болон төсөөлж болох амжилтуудыг үгүйсгэсэн байна.

Илэн далангүй хэлэхэд, Хятадын тал энэхүү үр дүнг санамсаргүй зүйл гэж үзэхгүй байна. Учир нь Трампын засгийн газар урваан хөрвөөнтөй ажиллаж байгаагийн зорилгыг Хятадын тал эртнээс ойлгож стратегийн нуруувч хүчээ хадгалсаар ирсэн юм.

Трампын засгийн газрын хувьд авч хэлбэл, одоогийн хамгийн тулгам асуудал бол дунд хугацааны сонгууль болох юм, энэ нь түүний бүх үйл ажиллагаа сонгуульд санал илүү авахын төлөө байгааг тогтоожээ. 6-р сарын 15-нд товлосон ёсоор Хятадын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах жагсаалтыг нийтэлж байгаа нь Цагаан ордон сонгуульд өрсөлдөх үеийн амлалтаа биелүүлж байгаа явдал юм. Ингэж байгаад нэн олон санал авч, Бүгд найрамдах намын ялалт байгуулах магадлалыг бэхжүүлэхийн төлөө юм. Гэвч Цагаан ордон гаалийн татварын нэмэлтийг хэзээ хүчинтэй болно гэдгээ зарлаагүй нь Хятадын талд "хэт их даралт" өгөх зорилготой юм. АНУ-ын “1974 оны худалдааны хууль”-ийн дагуу жагсаалтыг нийтэлсний дараа ерөнхийлөгч түүний хүчинтэй болох хугацааг 30 хоног хойшлуулах эрхтэй юм. Хэрэв Америкийн худалдааны төлөөлөгчийн газар Хятадтай хэлэлцээ хийгээд ахицтай болбол Трамп дахин түүний хугацааг 180 хоногоор хойшлуулан хэрэгжүүлж болох юм. Америкийн тал энэхүү жагсаалтыг ашиглан нэн их ашиг олохыг хөөцөлдөж байгаа нь мэдээж хэрэг болох юм.

Худалдааны дайн нь цаг эриний урсгалаас сөрж буй ажиллагаа болох бөгөөд цаг үеэс хоцорсон, муу үр дагавартай гэдгийг түүх гэрчилсээр ирсэн юм. Хятадын тал худалдааны дайн хийх сонирхолгүй, мөн худалдааны дайн хийхээс айхгүй юм. Хятадын авч байгаа хариу арга хэмжээ нь зохистой бөгөөд хууль ёсны юм. Учир нь Америкийн талын энэ удаа нийтэлсэн гаалийн татвар нэмж хураах жагсаалт Хятадын холбогдох аж ахуй нэгж тэрчлэн түүний аж үйлдвэрийн гинжин холбоосны ашгийг ноцтой хохироож, Хятадын худалдааны нөхцөл байдлыг ноцтой хохироож байна. Хятадын гадаад худалдааны хууль, импорт экспортын гаалийн татварын дүрэм тэрчлэн ДХБ-ын дүрэм зэргийг үндэслэвэл Хятад улс заавал адилхан цар хүрээтэй, тэнцүү хэмжээний хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь Хятад улс хэвийн худалдааны шаардлагаа хамгаалж байгаа төдийгүй Хятадын засгийн газар иргэдийнхээ, аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг бөгөөд улс орныхоо язгуур ашиг сонирхлыг хамгаалж байгаа хууль ёсны эрх үүрэг болно. Мөн ч Хятад улс олон талт худалдааны системийг хамгаалж байгаа олон улсын үүрэг хариуцлага болно.

Америк өөрийн ашгийн төлөөх жадаа ганц Хятадад чиглүүлээгүй, “Америк нэгдүгээр” гэх үзлээс үүссэн худалдааны дайны бараан үүл газар сайгүй бүрхэж байна. Дэлхий дээр аль нэг орон амиа хоохойлон, гамшгийг гар дугтуйлан харж зогсож чадахгүй юм. Ганц талын үзэл, худалдааны ивээх үзэл газар авч буй өнөөдөр Америкийн өршөөл үзүүлэхийг санаархаж, аялдан дагаж болохгүй, харин бүх дэлхийгээрээ хүч нэгтгэн эсэргүүцвэл сая олон орны түгээмэл ашиг олж байгаа олон талт худалдааны системийг хамгаалж чадна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Хятад Америк хоёр орон, дэлхийн олон оронд авч хэлбэл Хамтран ажиллахыг заавал баримтлах ёстой юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 14-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах үед, Хятад Америк хоёр орон хамтран ажиллавал хоёр тал болон дэлхий дахинд ашигтай том хэргийг бүтээж чадна гэж хэлсэн юм. Энэ бол даруй Америкийн талын эдийн засаг худалдааны маргаанаа зохицуулах тэрчлэн Хятад Америкийн харилцааг авч үзэх зөв арга бөгөөд ухаалаг байр суурь болох юм.

Их уншсан

холбоотой мэдээ