Ван И Туркийн ГХ-ны сайдтай хэлэлцээ хийв

2018-06-16 16:17:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван И Туркийн  ГХ-ны сайдтай хэлэлцээ хийв

ХОУР-гийн мэдээ,  Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И 15-нд Бээжинд айлчлан  ирсэн Туркийн ГХ-ны сайд Мевлүт Чавушолутой хэлэлцээ хийжээ.
Ван И: шинэ  байдалд Хятад Туркийн стратегийн түншийн харилцааг үргэлжлэн бэхжүүлж, хоёр  талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр орон, хоёр ард  түмний үндсэн болон алс холын ашиг сонирхолд нийцэх төдийгүй энэ нь мөн хоёр  талын зайлшгүй сонголт юм. Хоёр тал бие биеийн анхаарал хандуулж байгаа асуудлыг  үргэлжлэн харгалзан, улс төрийн итгэлцлийн үндэс сууриа батжуулах хэрэгтэй.  Хятадын тал “Нэг бүс нэг зам”-ын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр талын  хөгжлийн стратегийг холбох бодит хөтөлбөр хэрэгжүүлэн, Хятадын аж ахуйн  нэгжүүдийн Туркийн талтай нэн олон ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийг  дэмжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны үргэлжлэн тогтвортой  хөгжихийг батлах ёстой. Туркийн талаас Хятадын аж ахуйн нэгжүүдийг арилжааны  сайхан боломжоор хангахыг хүсэж байна. Хятадын тал Туркийн талтай хамт харилцан  соёлын төв байгуулахыг ахиулж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхийг хүсэж байна  гэжээ.

Мевлүт Чавусолу: Туркийн тал Хятад хоорондын харилцааг  стратегийн өндөр түвшнээс харж хөгжүүлдэг. Цаашдаа нэг Хятадын байр суурийг  баримтлан, хоёр орны харилцааны хөгжлийг идэвхтэй ахиулж, эрчим хүч, дэд бүтцийн  тоног төхөөрөмж, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын ажил хэрэгч хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятадын нэн олон аж ахуйн нэгжийн Туркт хөрөнгө  оруулахыг дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ