ОХУ, БНСУ байгалийн хийн хоолой тавих тухай зөвшилцлөө сэргээсэн байна

2018-06-16 16:17:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Оросын RIA Novosti агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын байгалийн хийн аж үйлдвэрийн компанийн зөвлөлийн даргын орлогч Витал Маркелов 15-нд Санкт-Петербургт хэлэхдээ, уг компани БНСУ-ын холбогдох талтай ОХУ-аас БНАСАУ-аар дайран БНСУ хүрэх байгалийн хийн хоолой тавих тухай зөвшилцлөө сэргээсэн байна гэжээ.

Витал Маркеловын танилцуулснаар, Оросын байгалийн хийн аж үйлдвэрийн компани 2011 онд БНАСАУ, БНСУ-ын талтай байгалийн хийн хоолой тавих тухай зөвшилцөж, БНСУ-ын байгалийн хийн компанитай төслийн төлөвлөлтийн замын зургийг боловсруулсан байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу байгалийн хийн хоолойн нийт урт нь 1100 км байж, 700 км нь БНАСАУ-ын нутгаар дайран өнгөрөх юм. Хоёр Солонгосын харилцаа муудсанаас болж уг төслийн талаарх зөвшилцөл тасалдсан юм.

Оросын нүдсэний эрчим хүчний аюулгүй баазын холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, байгалийн хийн уг хоолойг байгуулснаар БНАСАУ-ын тал эрчим хүчээр хангагдан, эдийн засгаа хөгжүүлэх сайн боломж олох болно. Мөн БНСУ-ын байгалийн хийн ирэлт олон ургалч болох болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ