Хятад-Өмнөд Азийн хамтын ажиллагааны анхдугаар чуулган өндөрлөв

2018-06-16 16:26:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад-Өмнөд Азийн хамтын ажиллагааны анхдугаар чуулган өндөрлөв

ХОУР-гийн  мэдээ, 15-нд, “Өмнөд Азийн бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутгийн  уужуу багтаамжтай хөгжлийг ахиулъя” сэдвийн хүрээнд болсон Хятад-Өмнөд Азийн  хамтын ажиллагааны анхдугаар чуулган Хятадын баруун өмнөд бүсийн Юньнань мужийн  Юйши хотноо өндөрлөв.

Хятад-Өмнөд  Азийн хамтын ажиллагааны анхдугаар чуулганыг Хятадын ХЯ, ГХЯ, Юньнань мужийн  захиргаа хамтран зохион байгуулсан юм. Мөн өдөр, Афганистан, Бангладеш, Энэтхэг,  Мальдив, Балба, Пакистан, Шри Ланк зэрэг өмнөд Азийн орнууд болон Мьянмар,  Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс орны 400 гаруй дотоод гадаадын зочид  төлөөлөгч Юйши хотын Фүшяньхү нуурын хөвөөнд цугларан, Хятад-Өмнөд Азийн орон  нутгууд хоорондын ядуурлыг бууруулсан туршлага солилцсон тухай үзэсгэлэн,  Хятад-Өмнөд Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний  дугуй ширээний хурал, Хятад-Өмнөд Азийн орон нутгуудын засаг дарга нарын  зөвшилцөл, банк санхүүгийн хамтын ажиллагааны стратегийн судалгааны хурал зэрэг  арга хэмжээг зохион явуулжээ.

Их уншсан

холбоотой мэдээ