НҮБ-аас Умард Солонгост авч буй хориг арга хэмжээнд өөрчлөлт оруулахыг уриалав

2018-06-16 16:31:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-аас  Умард Солонгост авч буй хориг арга хэмжээнд өөрчлөлт оруулахыг  уриалав

Синьхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мариа  Захарова 15-нд Москвад хэлэхдээ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-т авч буй  хориг арга хэмжээг цаг үед нь тохируулан өөрчлөлт оруулах нь Солонгосын хойгт  хэвийн байдлыг тогтоох чухал алхам юм гэжээ.

Тэрээр: Солонгос, Америкийн удирдагчдын Сингапурын  уулзалтаас хойш, Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх үйл явц нь Орос, Хятадын  тогтоосон “Замын зураг”-ийн шугамаар ажиллаж эхэлсэн тул Солонгосын хойгтой  холбоотой асуудлуудыг талууд үе шат хуваан, зэргээр зохицуулах шаардлагатай  хэмээн онцолсныг Оросын ГХЯ-ны сайтын мэдээнд  тэмдэглэжээ.

Мариа Захарова: зарим орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс  гадуур Умард Солонгост ганц талаасаа хориг тавьсан. Энэ нь зөвхөн сөрөг нөлөө  авчрах юм. Ийм хоригийг даруй цуцлахыг ОХУ санал болгож байна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ