Америкийн хэвлэл мэдээлэл Америк Хятадын худалдааны дайнд анхаарал хандуулж байна

2018-06-16 16:45:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн засгийн газар 15-нд Хятадаас импортлох 50 тэрбум ам долларын бараанаас 25%-ын татвар нэмж хураахаа зарласны дараа, Хятадын тал, Америкт үйлдвэрлэсэн 659 төрлийн 50 тэрбум ам долларын импортын бараанаас 25%-ын гаалийн татвар нэмж авахаа зарласан юм. Америк Хятадын эсрэг худалдааны дайн дэгдээсэн нь Америкийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж, Америкийн чип, хөдөө аж ахуй зэрэг салбарынхан Америкийн талд хатуу эсэргүүцэл тавьж байна.

Америкийн худалдааны яамны сайд асан Карлос Гутеррез Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Америкийн тактик өдөр болгон өөрчлөгдөж, нэгдмэл байдал дутагдаж байна. Үүнд Америкийн худалдааны түншүүд сэтгэл амаргүй байна гэжээ. Тэр хэлэхдээ, гаалийн татвар нэмж авах нь Хятадын дургүйцлийг хүргэх болно. Хэрэв Америкийн тал буруу үйлдлээ мужуудаар баримталбал Хятадын тал хариугаа авах болно. Хүмүүсийн эгдүүцлийг хүргэх худалдааны дайн ингээд дэгдэх болно гэжээ.

Америкийн хагас дамжуулагчийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн бүртгэлээр, дэлхийн хангалт нийлүүлэлтийн гинжин холбоо нарийн будлиантай тулд Америкийн засгийн газар Хятадаас импортлох бараанаас гаалийн татвар нэмж авснаас болж Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд ч аргагүйн эрхэнд гаалийн татвар төлөх болно. Америкийн компаниудын Хятадаас импортолж байгаа олонх чипийн зураг төслийг Америк зохион бүтээж, заримыг нь Америк дотооддоо үйлдвэрлэж, Азийн бусад орнуудад аваачиж угсарч, туршин, баглаа боодол хийдэг. Америкийн татвар нэмэх арга хэмжээ эсрэг үр дүнд хүрэх болно гэж Америкийн хагас дамжуулагчийн нийгэмлэг үзэж байна.

Уолл - стрит сонин 15-нд Америк Хятад хоёр орон харилцан гаалийн татвар нэмж авах болсон талаар цуврал мэдээлэл нийтлэв. Үүнд нэгэн мэдээлэлд тэмдэглэхдээ, Америкийн тариалагчид шошоос гаалийн татвар нэмж авахгүй байхыг эрмэлзэж байна. Энэ оны 90%-ын шошийг нэгэнт тариалчхаад байгаа тул хэрэв гаалийн татвар нэмж авахад хүрвэл Хятад улс Бразилээс авах шошийн хэмжээгээ нэмэх болно. Тэгвэл Америк өөрийнхөө шошийг экспортлох зах зээл хайхаас өөр аргагүйд хүрнэ. Өнгөрсөн жил Хятадын Америкаас импортолсон шош Америкийн шошийн нийт экспортын гуравны хоёр хувьд хүрсэн. Худалдааны дайнаас болж Америкийн шошийн экспорт тал хувиар буурах болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ