Америк цэргийн цогцсыг буцааж өгөхөөр болов

2018-06-16 16:51:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн ерөнхийлөгч Трамп 15-нд  хэлэхдээ, БНАСАУ тус улсад байгаа Америкийн цэргийн цогцсыг буцааж өгөх үйл  явцыг эхлүүлсэн гэжээ.

Трамп Фокс Ньюс телевизэд өгсөн ярилцлагадаа, БНАСАУ-ын тал Америкийн  7500 цэргийн цогцсыг буцааж өгөх төлөвтэй байна гэжээ. Тэр бас хэлэхдээ, Би  БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай Сингапурт уулзахдаа маш сайхан  харилцаатай байлаа. Би Ким Жон Уныг цагаан ордонд айлчлахыг урьж магадгүй,  Америк, БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар удалгүй  харилцаа холбоо барих болно. БНАСАУ ч үүнийг хүсэж байгаа юм гэжээ.  

Трамп Ким Жон Ун нар 12-нд Сингапурт уулзаж, хамтарсан мэдэгдэлд  гарын үсэг зурсан юм. Хоёр тал дайны олзлогсод болон сураггүй болсон хүмүүсийн  цогцсыг эрэн сурвалжлах, БНАСАУ хэн болохыг нь тогтоогдсон цогцсыг буцааж өгөх  талаар тохиролцоонд хүрсэн гэжээ. Мэдэгдэлд бас, БНАСАУ Америк шинэ хэлбэрийн  харилцаа тогтоож, Солонгосын хойгт үүрдийн тогтвортой байдал энх тайвны механизм  тогтоохоор хичээн ажиллах болно гэж тэмдэглэсэн юм. БНАСАУ-д аюулгүйн баталгаа  хангахаа Трамп амлаж, Солонгосын хойгийг бүрмөсөн цөмийн зэвсэггүй болгох  амлалтаа Ким Жон Ун дахин нотолсон юм. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ