Хятад улс тууштай хариу авна

2018-06-16 17:57:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 15-нд Америкийн засгийн газар Хятад Америк хоёр талын тохиролцсон нийлэг ойлголтыг үл хайхран, Хятадаас импортлох 50 тэрбум ам долларын бараанаас 25%-ын татвар нэмж авахаа зарлаж, Хятад улс болон Хятадын ард түмний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон байна. Түүний дараа Хятадын тал холбогдох хуулийн дагуу Америкаас импортлох 50 тэрбум ам долларын өртөг бүхий 659 төрлийн бараанаас 25%-ын гаалийн татвар нэмж авахаа зарласан юм. 

Адил цар хүрээ, адил хэмжээний хариу авлаа. Хятад улс хэлсэндээ заавал хүрч, нэн шуурхай, нэн хатуу, нэн оновчтой хариу арга хэмжээ авч, Америкийн талын бусдыг хохироож өөртөө ч ашиггүй богино хараатай үйл ажиллагаанд хүчтэй хариу цохилт өгч, улс орон ард түмнийхээ ашиг сонирхлыг эрс хамгаалж, эдийн засгийн даяаршил болон олон талт худалдааны системийг хамгаалах шийдвэр зоригоо харууллаа. 

4-р сарын эхээр Америкийн талын нийтэлсэн анхны нэрсийн жагсаалттай харилцуулбал энэ удаа Хятад улс зургаахан цагийн дотор шуурхай хариу барилаа. Энэ нь 4-р сарын эхнээс хоёр цаг урьдчилсан байна. Улам хүчтэй хариу барьж, Америкийн 659 төрлийн бүтээгдэхүүнийг хамарсан байна. Үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, авто машин, далайн гаралтай бүтээгдэхүүн, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, эмчилгээний тоног төхөөрөмж, эрчим хүчний бараа бүтээгдэхүүн зэргийг багтаажээ. 4-р сарын эхний 106 төрлийн бараанаас тоо нь олон, цар хүрээ нь өргөн болсон байна. Нэн оновчтой хариу барилаа. Гаалийн барааны жагсаалт болон хэрэгжих цаг хугацааг хүртэл тодорхой тогтоосон юм. 4-р сарын эхээр гаалийн татвар авах өдөр хугацааг Америкийн засгийн газрын манай бараанаас татвар нэмж авах байдлыг харж байж хэрэгжүүлнэ гэж илэрхийлж байсан юм.  

Хятадын тал энэ удаа байр сууриа илэрхийлснээс татвар нэмж авах жагсаалт гаргах, албаны талын тайлбар хийх зэргээр хатуу арга хэмжээ авсан байна. Энэ нь Хятадын засгийн газрын байр суурийг илэрхийлсэн төдийгүй 1 тэрбум 400 сая шахам Хятадын ард түмэн сэтгэл нэгтэйгээр хатуу бэрхийг даван туулах хамтын хүч, хамтын хурд, хамтын зориг санаатай байгааг харуулсан байна. Хэрэг дээрээ энэ нь мөн Хятад улс Америкийн хийж буй худалдааны дайныг ялах хамгийн хүчтэй зэвсэг болно. 

Худалдааны дайд ялагч гэж байдаггүй, Америкийн тал хэлснээсээ ахин дахин буцаж, өөрийн ашиг сонирхлын төлөө итгэлээ алдаж, худалдааны дайн өдөөж, хоёр орны ард түмэнд итгэлгүй болж, Америктай эдийн засаг худалдааны зарга хийж байгаа буюу хийхээр байгаа улс орнуудыг хөсөрдүүлэх болно гэдгийг түүх олон удаа нотолсон юм. Америкийн худалдааны нийгэмлэг, Америкийн жижиглэнгийн худалдааны нийгэмлэг, Америкийн шошийн нийгэмлэг зэрэг байгууллага нэгж мэдэгдэл нийтэлж, Трампын засгийн газрын Хятадын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэн хурааж буй үйл ажиллагаа нь хэрэг дээрээ Америкийн хэрэглэгчдээс татвар хурааж байгаа хэрэг гэж шүүмжилжээ. Америкийн шошийн захиалгын үнэ буураад 9 сар хагасын турших хамгийн доод цэгт хүрсэн нь дэлхийн зах зээл Хятад Америкийн худалдааны дайнаас айн сүрдэж байгааг харуулж байна.

Энх тайванд дуртай, хамтын ажиллагааг санаачилдаг улс орон болсны хувьд Хятад улс худалдааны дайн хийх сонирхолгүй. Гэвч худалдааны дайнаас сүрдэхгүй юм. Америкийн талын ажиллагаа Хятадын хэвийн худалдааны нөхцөл байдлыг ноцтой хохироож, дэлхийн олон талт худалдааны системийг хохироож байгаа тул Хятад улс тулан байлдаж, зохих хохирол гаргаж байгаад ч гэсэн Хятадын ард түмний алс хэтийн ашиг сонирхол, дэлхийн худалдааны хэвийн дэг журмыг хамгаалах болно. 

Хятадын тал худалдааны дайнд аргагүйн эрхэнд оролцож буй ч АНУ-ын өдөөд байгаа худалдааны дайнд Хятадын тал ялалт байгуулах “Итгэлтэй, чадвартай, туршлагатай ”. Учир нь ХКН Хятадын ард түмнийг удирдан бий болгосон “Хятадын хөгжлийн загвар” нь ганц талт үзлийг эсэргүүцэхэд тогтолцооны хүчтэй баталгаа болж байна. Хятадын ард түмний инновац бүтээх хүч, тэмцлийн хүч, эв нэгдэл, мөрөөдлийн үзэл баримтлал нь олон төрийн сорилтыг ялан давах сэтгэл зүйн тулгуур болж байна. “Эдэд хууртахгүй, эрхэд сөхрөхгүй” гэх Хятадын уламжлалт соёлын үндэс суурь нь янз бүрийн өдөөн хатгалгатай тэмцэх соёлын итгэл найдвар болдог. Өөрчлөлт нээлтийн илүү чөлөөтэй бодлого нь харш саадыг арилган хэцүү бэрхийг таван туулах хөдөлгөх хүч болж байна. Түүнчлэн Хятад талын үйлдэл цагийн урсгал болон дэлхийн хөгжлийн хандлагатай нийцэж байгаа учраас хавсарч дэмжих хүн ч олон байж таарна. Олон улсын харилцааны зөвлөх байгууллага болох “Европ Азийн групп”-ын захирал Иан Бремер: АНУ-ын ихэнх холбоотон Хятад, Америкийн мөргөлдөөнийг хүсэхгүй байж, АНУ-ын зарим бодлогыг дэмжихгүй байна. Тиймээс худалдааны дайнд АНУ-ын тал Хятадаас илүү хохирол амсах болно гэжээ. 

Хэрвээ Хятадын тал хариу арга хэмжээ авах юм бол АНУ нэмэлт татварын арга хэмжээгээ үргэлжлэн нэмэгдүүлэх болон гэж Америкийн тал мэдэгдсэнийг Хятадын тал анхааралдаа авсан. Үүнд холбогдуулан Хятадын тал хэлэхдээ: Хятадын талын тэнцүү хэмжээний адилхан цар хүрээтэй хариу арга хэмжээ авах шийдвэр зориг хэзээ ч хувирахгүй, Хятадын тал улс орон, ард түмнийхээ ашиг сонирхол болон эдийн засгийн даяаршил, олон талт худалдааны дэг журмыг хамгаалах зорилгоосоо хэзээ ч няцахгүй. Америкийн тал цаашид ямар арга хэмжээ авсан ч бид энэ байр сууриасаа буцахгүй гэв. 

Америкийн талын өдөөд байгаа худалдааны дайнд Хятадын тал шийдэмгий арга хэмжээ авах хангалттай бэлтгэл хийж, ялах итгэл дүүрэн байна. Хятад, Америкийн худалдааны дайн хэдий урт хугацааны хатуу ширүүн, хэцүү дайн боловч зөв үнэний төлөө тэмцэж буй учраас лавтай ялалт байгуулна гэдгээ Хятадын тал ухамсарлаж байна. 

 

Их уншсан

холбоотой мэдээ