Шанхайн олон улсын 21-р кино наадам нээлтээ хийлээ

2018-06-16 22:19:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхайн олон улсын 21-р кино наадам нээлтээ хийлээ

Синьхуа агентлагийн мэдээ, Шанхайн олон улсын 21-р кино наадам 16-ны орой нээлтээ хийлээ. “Нэг бүс нэг зам” уг кино наадмын онцлог болсон байна.

Шанхайн олон улсын кино наадам энэ онд анх удаагаа “Нэг бүс нэг зам” кино долоо хоногийн арга хэмжээ зохиож, “Нэг бүс нэг зам” дагуух орнуудын киног дэлгэцнээ тавьж, форм зэрэг арга хэмжээ зохиох болно. “Нэг бүс нэг зам” дагуу байдаг 50 шахам улс орон бүс нутгийн 1300 гаруй кино уг үзэсгэлэнд орохоор бүртгүүлж, 154 киног шалган авч уг кино наадмын хугацаанд дэлгэцнээ тавих болжээ.

Шанхайн олон улсын 21-р кино наадам нээлтээ хийлээ

Уг кино наадмаар бас “Жиньжүе шагнал” , “Азийн шинэ од шагнал” зэрэг шагнал шалгаруулах болно. 

Энэ наадамд 108 улс орон бүс нутгийн 3447 кино оролцохоор бүртгүүлсэн нь 2007 оны 2528 кино байснаас хол их болсон байна.

1993 оноос зохион байгуулж эхэлсэн уг кино наадам нь Хятадын цорын ганц олон улсын А зэрэглэлийн кино наадам болно. 20 гаруй жилийн хөгжлөөр Шанхайн олон улсын кино наадам нь Азидаа хамгийн том цар хэмжээтэй, брнэдийн нөлөөгөөр хамгийн их олон улсын кино наадам болжээ.

Энэ кино наадам 6-р сарын 16-наас 25-ны өдрүүдэд болох болно.

Их уншсан

холбоотой мэдээ