Шанхайн олон улсын 21-р кино наадам нээлтээ хийлээ

2018-06-17 10:31:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-ны орой,  Шанхайн олон улсын 21-р кино наадам нээлтээ хийлээ. Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн том цар хүрээтэй, хамгийн их үр нөлөөтэй кино наадмын нэгийн  хувиар, Шанхайн олон улсын кино наадам нь мэргэжлийн болон нэр хүнд бүхий кино  наадам байж, улс орнуудын кино бүтээгчдийн солилцооны индэр болсон юм.  

Шанхайн олон  улсын 21-р кино наадам нээлтээ  хийлээ

16-нд, Төв  хорооны суртал ухуулгын хэлтсийн сайдын орлогч, Төвийн радио телевизийн захирал  Шэнь Хайшюн Шанхайн олон улсын 21-р кино наадам нээгдсэнийг зарлалаа. Энэ  удаагийн кино наадам нь 25-ны өдөр хүртэл үргэлжилж, энэ хугацаанд дотоод  гадаадын шилдэг киног тавьж үзүүлэн, “Алтан гранд буюу Жиньжүе шагнал” гардуулах  ёслол зэрэг баялаг арга хэмжээг зохион явуулах юм байна. Үүнээс гадна, “Нэг бүс  нэг зам” кино наадмын нэгдсэн холбоог байгуулж, “Нэг бүс нэг зам” кино наадмын  долоо хоног, дугуй ширээний уулзалт зэрэг арга хэмжээг зохион  явуулна.

Шанхайн олон  улсын 21-р кино наадам нээлтээ  хийлээ

Энэ талаар  Шэнь Хайшюн: энэ удаагийн кино наадмыг “Нэг бүс нэг зам” кино наадмын хамтын  ажиллагааны механизм болгон дээшлүүлж, хүмүүнлэгийн солилцоог дэмжин,  найзуудынхаа хүрээг тэлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын нийтлэг  ойлголтыг нэгтгэх болно гэжээ.

Шанхайн олон  улсын 21-р кино наадам нээлтээ  хийлээ

Шанхайн олон улсын кино  наадмын олон улс дахь үр нөлөө, уламжлах чадавх өдөр ирэх  тусмаа өргөжихийн хирээр, “Жиньжүе шагнал”-ын үр нөлөө ч улмаар дээшилсээр  байна. 108 улс орон бүс нутгийн 3447 гаруй кино оролцохоор бүртгүүлснээс 13 кино  нь шигшилтэд орсон бөгөөд Хятад, АНУ, Польш, Иран, Дани, Итали, Герман, Японы  кинонууд оролцсон бол Швейцарь, Монгол, Куба, Канад, Франц, Бельги зэрэг  орнуудын хамтарсан кино ч оролцжээ. “Жиньжүе шагнал”-ын 10 том шагнал гардуулах  арга хэмжээ 24-нд болох юм байна.

Шанхайн олон  улсын 21-р кино наадам нээлтээ  хийлээ

Энэ он бол  Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жил тохиож байгаа болохоор,  энэ удаагийн кино наадам нь ч өөрчлөлт нээлтийн 40 жилийн киноны зургийн дэлгэн  үзүүлэг, тусгай үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион явуулах болно.  Ренчинсоо



Их уншсан

холбоотой мэдээ