15 тэрбум шоо метр ус дамжуулав

2018-06-17 15:51:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15 тэрбум шоо метр улс дамжуулав

Сурвалжлагч Өмнөдийн усыг Умартад дамжуулах төв шугамын барилга байгуулалтыг удирдах газраас мэдээлснээр, 17-ны байдлаар, Өмнөдийн усыг Умартад дамжуулах төв шугамын барилга Тао Чагийн Чюй Шөүгээс 15 тэрбум шоо метр ус дамжуулж, уг шугамын дагуух усны эх баялагийн зохицуулалтыг улам шилдэгжүүлсэн байна.

15 тэрбум шоо метр улс дамжуулав

Төв шугамын барилга  Бээжин, Тяньжинь, Ши Жяжуан, Жэнжөү зэрэг шугам дагуух том дунд 19 хотод ашиг хүртээж, 53 сая 100 мянган оршин суугчид Өмнөдийн усыг уух болсон байна. Үүнд   Бээжингийн 11 сая, Тяньжиний 9 сая, Хэбэйгийн 15 сая 100 мянга, Хэнаний 18 сая хүн багтаж байна. Өмнөдийн усыг Умартад дамжуулах төв шугамын   барилга байгуулалтыг удирдах газрын холбогдох хариуцлагатан хэлэхдээ: Өмнөдийн усыг Умартад дамжуулах төв шугамын барилгаар ус дамжуулсан 3 жил гаруйн турш, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хэнань зэрэг шугам дагуух муж хотын усны хангалтын аюулгүйн систем үр ашигтай дээшилж, оршин суугчдын ундны усны чанар илт сайжрав. Усны аюулгүй байдлыг батлах, усны экологийг сайжруулах, усны орчныг сайжруулах,   усны эх баялагийн зохицуулалтыг шилдэгжүүлэх зэрэг талаар төв шугамын барилга нь   нийгэм, эдийн засаг, экологи зэргийн ерөнхий үр ашгийг улам нэмэгдүүлсэн байна гэжээ. 

15 тэрбум шоо метр улс дамжуулав


Их уншсан

холбоотой мэдээ