Баян-Нуурын гангийн байдал ноцтой болжээ

2018-06-17 15:54:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО-ы Баян-Нуур хотын тал нутаг маш ноцтой гандаж, ихэнх бэлчээр нутаг ногоороогүй байна. 16-ны байдлаар, гангийн улмаас 12 мянга 100 толгой мал үхэж сүйдсэн байна.

 Баян-Нуурын гангийн байдал ноцтой болжээ

6-р сарын 16-ны байдлаар, Баян-Нуур хотын 3 сая 692 мянган га орчим нутаг бэлчээр гамшигт өртснөөр, бүх хотын нутаг бэлчээрийн ерөнхий талбайн 70%-ийг эзлэв, 1 сая 370 мянган толгой мал гамшигдснаар, малжих бүсийн нийт малын тооны 50.73%-ийг эзлэв, мөн 3930 малчин өрх буюу 13 мянган хүн ам гамшигт өртжээ.

 Баян-Нуурын гангийн байдал ноцтой болжээ

Гамшиг болсны дараа, Баян-Нуур хот өвс тэжээлийн нөөцөөс 8.6 тонныг яаралтай шилжүүлэн тээвэрлэсний зэрэгцээ эргэн тойрны хошуу сяниас 500 гаруй тонн өвс тэжээл хуримтлуулжээ. Түүнчлэн уг хотын санхүүгийн байгууллага болон Урдын дунд хошуу, Урдын хойд хошуу 22 сая гаруй юаний хөрөнгө мөнгө хуримтлуулж, малжих бүсийн хүн малын ундны усны хүндрэл болон малын өвс тэжээлийн дутагдал зэрэг асуудлыг зохицуулахад зарцуулжээ. Сард бүх хотын гамшигдсан бүсэд 56 мянган тонн өвс тэжээл дутаснаар, 67 сая юаний хөрөнгө мөнгө шаардлагатай болсон байна.

 Баян-Нуурын гангийн байдал ноцтой болжээ

Одоогоор засгийн газрын байгууллагууд цаг уурын өөрчлөлтийг нягт анхаарч, цаг уурын ашигтай нөхцөл боломжийг ашиглан хүний хүчээр бороо оруулах ажил өрнүүлэхээр болжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ