БХАТИХ-ын төлөөлөгчид Америкт айлчлав

2018-06-17 15:59:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Конгрессийн урилгаар, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байгын Хорооны дэд дарга Ван Чэнь тэргүүтэй БХАТИХ-ын төлөөлөгчид 6-р 13-16-нд Америкт айлчлав. Тэд Вашингтонд Америкийн парламентын төлөөлөгчдийн дарга Паул Давис Рян, Сенатын түр дарга Оррин Хач, Төлөөлөгчдийн Танхимын цөөнхийн удирдагч Нанси Пелос нартай тус тус уулзаж, Төлөөлөгчдийн танхим дахь Америк Хятадын ажлын хэсгийн Райк Ларсен зэрэг төлөөлөгчдийн танхимын гишүүнтэй хэлэлцэж, Стеве Дайнес зэрэг Сенатын гишүүнтэй хамтдаа уулзав. Мөн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Сулливантай уулзав. Тэд Бостон хотод Массачусетс жөүгийн парламентын гишүүн, Тафц Их Сургуулийн Флетчерийн хууль хийгээд гадаад харилцааны дээд сургуулийн оюутадтай ярилцав.

Уулзалтын явцад, Ван Чэнь эдийн засаг худалдаа, оюуны өмчийн эрх, холбогдох хууль зэрэг асуудлаарх Хятадын зарчимт байр суурийг тодорхойлов. Америкийн тал стратеги болон их талын өндөрцөөс Хятад Америкийн харилцааг үзэж, эмзэг асуудал болон санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулахыг хүсэв. Тэрээр онцлохдоо: хоёр тал харилцан хүндэтгэн, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэхийг баримтлах ёстой. Хоёр орны хууль тогтоох байгууллага хэлхээ холбоогоо эрчимжүүлж, итгэлцлээ зузаатгаж, харш саадлыг арилган, хамтын ажиллагаагаа ахиулах ёстой гэжээ.

Америкийн тал илэрхийлэхдээ: Америк Хятадын харилцааг хөгжүүлэхийг чухалчилж байна, Хятадын талтай солилцоогоо эрчимжүүлж, ойлголцол хийгээд  хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ