Аав хүнд зориулав - Улс орныхоо төлөөх Ши Жиньпин болон түүний аавын сэтгэл

2018-06-17 17:50:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Ааваасаа уламжлан залгамжлах нандин чанар маш олон байдаг"

Ши Жиньпиний ажлын өрөөнд олон цаг үеийн гэр бүлийнх нь зураг тавьж байдаг. Түүний доторх нэг зураг нь тэрээр тэргэнцрээр өндөр настай аавыгаа түрж, гэргий охинтойгоо хамт салхилж буй зураг юм.

Гэр бүлээ нандигнаж, эцэг эхээ хүндэтгэх, Хятадын үндэстний уламжлалт эрхэм нандин чанар нь Ши Жиньпиний сэтгэлд гүн тамгалагджээ.

Аав хүнд зориулав - Улс орныхоо төлөөх Ши Жиньпин болон түүний аавын сэтгэл

Ши Жиньпин эе эвтэй, халуун дулаан гэр бүлд төрж өссөн. Ой хүрээгүй байхад нь Ши Жиньпиний ээж Чи Шиний байгууллага гэрээс нь маш хол байдаг учраас ээж нь хөхнөөс дөнгөж салж буй Ши Жиньпинг аавд нь өгч асруулав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Ши Жуншюнь зав чөлөөгөөрөө 4 хүүхдээ харгалзан хүмүүжүүлж байжээ. Энэ хугацаанд тэрээр асрагч авч ажиллуулаагүй бөгөөд хүүдээ хоол хийж өгөн хувцас хунарыг нь угааж өгдөг байсан бөгөөд үнийгээ тэрээр жаргал гэж үздэг байжээ.

"Жуншюнь хүүхдүүдээ маш их энхрийлдэг хэдий ч ерөөс дур зоригоор нь тавьдаггүй." Чи Шинь эргэцүүлж хэлэхдээ, Ши Жиньпин багаасаа эгчийнхээ хуучин хувцас юм үү улаан даавуун гутлыг өмсдөг. Нэг удаа ангийн хүүхдүүд нь дооглосонд Ши Жиньпин эгчийнхээ гутлыг өмсөхгүй байсанд Ши Жуншюнь харин "будаад өмс" гэж хэлж байлаа. 

Ши Жиньпиний сэтгэлд "Аав нь маш арвич, маш хатуу хүн". "Бид багаасаа аавын нөлөөгөөр хичээнгүй арвич сурсан". 

Үлгэр дуурайлын нөлөө бол аугаа их юм. Ши Жуншюний нэг нас бол хувьсгал хийсэн нэг нас, яруу алдартай нэг нас, түүнчлэн бүх сэтгэл бүх зоригоор ард түмний төлөө үйлчилсэн нэг нас юм. 

2018 оны “6.1”-ны баярын өмнөхөн Ши Жиньпин хүүхэд багачуудад зориулан “Та бүхэн Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт нээлтийн түүхийг илүү ойлгож, баатар хүмүүсээс суралцан, нам, эх орон ард түмнээ хайрлан, үйл ажиллагаагаараа хувьсгалын генийг уламжлан явахыг хүсэж байна” гэж хэлсэн нь хэрэг дээрээ түүний өөрийн амьдралын туршлага байсан юм.

Тэрбээр аавдаа бичсэн захидалдаа: “Аав танаас өвлөж, сурч авах үнэ цэнэтэй, эрхэм нандин чанар олноос олон байхыг хүсэж байна” гэж бичсэн байдаг.

Ши Жиньпин аавынхаа илэн далангүй, үнэнч шударга зан чанарыг хүндэтгэж, аав шигээ хүн болохыг хүсдэг.

Ши Жиньпин аавынхаа “Нам, ард түмний төлөө гавьяа зүтгэл байгуулсан” атлаа “гавьяагаа үнэлүүлэх гэж хөөцөлддөггүй, гайхуулж бардамнадаггүй, өөрийн хийж бүтээсэн бахархам үр бүтэмжээ юман чинээ боддоггүй”-г биширч, “аавтайгаа адил ажиллах”-аар шийджээ.

Ши Жиньпин аавынхаа “Сэтгэл зүрхэндээ ямагт гэрэл гэгээ тээж явдаг бөгөөд үүрд зөв чиглэлээр урагшлахыг баримталдаг” занг биширч, ааваасаа асар их оюун санааны хүчин чадвар авсан байдаг.

“Та арлын шар шиг Хятадын ард түмний төлөө шаргуу ажиллаж явсан. Энэ чинь намайг бүх насаараа ард түмний төлөөх үйл хэрэгт зүтгүүлж, улс орон болон ахмад үеийнхээ өсгөн хүмүүжүүлсэн ач гавьяаг хариулах болно” гэжээ.

Аав хүнд зориулав - Улс орныхоо төлөөх Ши Жиньпин болон түүний аавын сэтгэл

Эдгээр үгүүд бол, Ши Жиньпин үр хойчис нь болсны хувьд аавыгаа сэтгэлийн гүнээсээ хүндэлэн биширсэн хүндэтгэл, мөн хувьсгалын үр хойчис болсны урьдын хүмүүсийн зориг санааг уламжлан залгамжлах андгайлал юм.

 “Ард түмний төлөө үйлчлэх нь, аав ээждээ өгөх хамгийн их энэрэл юм”

Ши Жуншюнь Ши Жиньпиний захиаг уншсаны дараа, хүү нь ажил ихтэй завгүй тул насны баярт нь ирж оролцож чадахгүй нь ойлгож, гэрийн хүмүүс, үр хүүхэд болон анд найзууддаа: “ажлаа гол байранд тавьж, улс орны том ажил үйлсийг тэргүүнд чухалчлах нь зөв”, “ард түмний төлөө үйлчлэх бол аав ээждээ өгөх хамгийн их ачлал энэрэл юм” гэж хэлжээ.

Ши Жиньпин аавынхаа нөлөөг их хүртсэн нь түүний ажил амьдралын  жижиг сажиг зүйлд харагдаж байдаг.

Бригадын намын үүрийн дарга байснаасаа ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болж, эгэл ард байснаа улсын дарга болох хүртлээ, Ши Жиньпин ямагт “бүх сэтгэл бүх зоригоор ард түмний төлөө үйлчлэх” эрхэм зорилгыг бодит үйл ажиллагаагаараа хэрэгжүүлсээр ирсэн юм. 

Аав хүнд зориулав - Улс орныхоо төлөөх Ши Жиньпин болон түүний аавын сэтгэл

Маршал Хэ Лунгийн охин Хэ Жешэн дурсамждаа, Ши Жиньпин улс төрийн ажилд оролцсоны дараа Ши Жуншюнь хүүдээ: Хэдий эрх зэрэгтэй байсан ч ард түмэндээ чин үнэнчээр үйлчилж, ард түмнийхээ төлөө бодож, ард түмэнтэйгээ хэлхээ холбоотой, ойр дотно байх хэрэгтэй гэж хэлж байсан гэж бичжээ. 

Ши Жиньпин аавынхаа хэлсэн үгийг бат санаж, насан туршдын зорилгоо болгожээ.

 Ард түмнээ аав ээжээ шигээ хайрлах хэрэгтэй

2013 оны 11-р сард Ши Жиньпин Хүнань мужийн Ший Бадүн тосгонд хүрч ажиллахад, гэртээ зурагтгүй мяо үндэстний бүсгүй түүнийг гэртээ угтан оруулж түүнээс “Таны хэн гэдэг бэ” гэж асуусанд “би ард түмний үйлчилгэч юм” гэж Ши Жиньпин хариулсан байдаг. Энэ үг хүмүүст их халуу далаан санагдаж билээ. 

Ядууст анхаарал хандуулж, ядууст туслан, ядуурлыг бууруулах. Ард түмний удирдагч Ши Жиньпин Хятадын ядуу бүс нутгуудаар явах амлалтаа өөрийн үйлдлээрээ биелүүлж байна.

Энэ хугацаанд, Хятадын ядуурлын хэмжээ 10.2 хувь байснаас 4 хувь болон буурч, 60 сая ирэнийг ядуурлаас ангижруулжээ. Ядуурлаас ангиржруулсан хэмжээ, хурд нь дэлхийн нийтийг гайхшруулсан юм.

Ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөн, Ши Жиньпин мянга мянган гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө зүтгэхээр зорилтоо болгосон юм.

Ард түмнээ дараах зүйлээр хангахыг хичээнэ 

"Илүү сайн боловсрол,
илүү тогтвортой ажлын байр,
илүү их цалин хөлс,
илүү найдвартай нийгмийн халамж,
илүү өндөр түвшний эрүүл мэндийн үйлчилгээ,
илүү тааламжтай орон сууц,
илүү тохилог орчин тойрон,
илүү баялаг оюуны соёлын амьдрал"

"ХКН ард түмэнд амалсан амлалтаа заавал биелүүлэх болно" гэж Ши Жиньпин төв чанга ярина. 

Ши Жиньпиний ард түмнээхээ төлөө байхаар төв болгосон хөгжлийн үзэл баримтла нь шинэ эрин үеийн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал удирдамж болсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ