Газар хөдлөлтийн улмаас 3 хүн амь насаа алдав

2018-06-18 15:15:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Газар  хөдлөлтийн улмаас 3 хүн амь насаа алдав

Японы цаг  уурын станцын мэдээлснээр, орон нутгийн цагаар 18-ны 7  цаг 58 минутад Японы Осака мужид  6.1 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар  хөдлөлтийн улмаас наад зах нь 3  хүн амиа алдаж, 51 хүн шархадсан гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ.  

Газар  хөдлөлтийн улмаас 3 хүн амь насаа алдав

Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт  Осака мужийн хойд хэсэг, дорнод уртрагийн 135.6 градус, умард өргөргийн 34.8  градус, газар хөдлөлт 13 км-ын  гүнд болжээ. Осака, Киото зэрэг хотод хүчтэй  чичирхийлэлд үүсэж, Осака, Киото, Хёго зэрэг мужийн холбогдох салбар ард  иргэдийн амиа алдсан тухай мэдээг хүлээн авсан юм. Өнөөг хүртэл Осака мужийн 2  эрэгтэй, 1 эмэгтэй амиа алдсан байна. 

Газар  хөдлөлтийн улмаас 3 хүн амь насаа алдав

Газар  хөдлөлтийн дараа, Засгийн газар Аюулгүй байдлын  менежментийн төвийг байгуулсөн бөгөөд Японы ерөнхий сайд Шинзо Абэ: Засгийн  газар гамшгийн байдлыг сайтар ойлгож, гамшигт өртсөн  ард иргэдийг авран туслах ажилд бүх  хүчээ төвлөрүүлэн эрчтэй хийх болно гэжээ. Ренчинсоо

Газар  хөдлөлтийн улмаас 3 хүн амь насаа алдав



Их уншсан

холбоотой мэдээ