Грек, Македон гэрээ байгуулав

2018-06-18 15:20:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Грек, Македон гэрээ байгуулав

17-нд Грек, Македон хоёр орны хиллэдэг Преспес нуурын Грекийн хэсэгт Македон улс нэрээ өөрчлөх асуудлаарх гэрээнд гарын үсэг зурснаар, хоёр орны 20 гаруй жил үргэлжилсэн маргааныг дуусгавар болгожээ.

Грек, Македон гэрээ байгуулав


Тус гэрээний дагуу, Македон улс нэрээ "Хойд Македоны Бүгд Найрамдах Улс" хэмээн өөрчилсөн байна. Хоёр орны холбогдох хуулийн дагуу, тус гэрээг хоёр орны парламентээр зөвшөөрүүлэх шаардлагатай бөгөөд энэ намар болох Македоны бүх ард түмний санал хураалтаар дэмжлэг авах ёстой юм байна.

Грек, Македон гэрээ байгуулав

Грекийн ерөнхий сайд Ципрас, Македоны ерөнхий сайд Заев, Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцлага дээд төлөөлөгч Могерини, Европын холбооны комиссын сайн хөршөө өргөжүүлэх бодлого хариуцсан гишүүн Жоханнес Хан, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Росемари Дикарло нар гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.  


Их уншсан

холбоотой мэдээ