Нью Жерси муж улсад буудлагын хэрэг болжээ

2018-06-18 15:46:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нью Жерси муж улсад буудлагын  хэрэг болжээ

17-ны  өглөө Америкийн Нью Жерси муж улсын төв Трентонд буудлагын хэрэг гарч, буудсан  этгээдийн нэг нь амиа алдаж, 22 хүн шархадсан байна.  

Тус хэрэг мөн  өдрийн 02 цаг 45 минутад урлагийн тоглолтын үеэр гарсан байна. Орон нутгийн  прокурор Ангело Онофри хэвлэлд хандан: Буудсан 2 этгээдийн нэг нь цагдаад  алагдаж, нөгөө нь баривчлагдсан гэжээ. 

Тэрээр: Шархадсан 22 хүний 17  нь сумны шархтай, 4 хүний байдал хүнд байна. Тус хэрэг хэрүүлийн улмаас болсон  байж болзошгүй бөгөөд бодит шалтгааныг нь шалгаж байна гэжээ.

Нью Жерси муж улсад буудлагын  хэрэг болжээ


Их уншсан

холбоотой мэдээ