177 мянга 300 гаруй га газрыг ойжуулав

2018-06-18 16:04:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

177 мянга 300 гаруй га газрыг ойжуулав

18-нд сурвалжлагч ӨМӨЗО-ы Их Хянганы нурууны төрийн өмчит чухал ойн модны удирдлагын газраас мэдээлснээр, 20 жилд Өвөр Монголын Их Хянганы нурууны ойн бүсэд 177 мянга 300 гаруй га газрыг ойжуулсан байна.

177 мянга 300 гаруй га газрыг ойжуулав


Албаны мэдээнд тэмдэглэснээр, "Байгалийн ойн эх баялгийг хамгаалах төсөл" хэрэгжүүлснээс хойш, Өвөр Монголын Их Хянганы нурууны ойн бүсийг ойжуулж, хамгаалах эрч хүчээ улам нэмэгдүүлж, 20 жилд 177 мянга 300 гаруй га газрыг ойжуулж, 1 сая 635 мянга 300 га талбайн ойг хамгаалж, 118 мянга 300 га талбай газрыг нөхөн ойжуулж, 9 сая 664 мянга 920 га ойн бүсийг үр ашигтай удирдан хамгаалсан байна.

177 мянга 300 гаруй га газрыг ойжуулав


1998 оноос Хятад улс "Байгалийн ойн эх баялгийг хамгаалах төсөл" хэрэгжүүлснээр, ойн аж ахуйн "Хүслэнгийн төсөл" хэмээн алдаршжээ. 

2015 оны 4-р сарын 1-нд, Өвөр Монголын Их Хянганы нурууны ойн бүс байгалийн ойг бизнесийн зориулалтаар ашиглахыг бүх талаар зогсоосон байна. 

Их уншсан

холбоотой мэдээ